Дональд Трамп коронавирусийн тархалттай тэмцэх зорилгоор онц байдал зарлалаа

1
2020 оны 3 сарын 142020-03-14
Дональд Трамп коронавирусийн тархалттай тэмцэх зорилгоор онц байдал зарлалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусний тархалттай тэмцэх зорилгоор улсын хэмжээнд онцгой байдал зарлалаа. 

Тэрбээр “Улсын хэмжээнд онцгой байдал тогтоосныг би өнөөдөр албан ёсоор мэдэгдэж байна. Энэхүү арга хэмжээ нь муж улсууд болон орон нутгуудын засаг захиргаанд коронавирусний тархалттай тэмцэхэд үйл ажиллагаагаа илүү сайн зохицуулах боломж олгоно" гэж мэдэгдсэн байна.

Түүний зарлиг нь одоо байгаа зарим хууль тогтоомжоор хязгаарлагдахгүй өргөн эрх мэдлийг Эрүүл мэндийн сайдад олгох бөгөөд эрүүл мэндийн байгууллагууд шинэ эмнэлэг нээх, эмчилгээний шинэ аргыг туршиж үзэх зэрэг илүү уян хатан, хурдан ажиллах боломжтой болно.

АНУ-ын эрүүл мэндийн яаманд алсын зайн оношилгоо, эмчилгээний системийг нэвтрүүлэх ажлыг түргэвчлүүлэх эрх мэдлийг олгож байгаагаа Трамп бас зарлажээ.

АНУ-ын зарим муж улсад сургуулиудыг хааж, томоохон цугларалт, спортын томоохон арга хэмжээ зохион байгуулахыг хориглон коронавирусний халдварын тархалтыг хумих арга хэмжээг хэдийнэ авсан юм. 

Өнөөдрийн байдаар АНУ-д Covid-19 вирусийн халдвартай нь тогтоогдсон 1,700 гаруй хүн байгаа бол халдварын улмаас нас барсан хүний тоо 41 хүрээд байна.

 

Эх сурвалж: ВВС

Санал болгох

Москвад бүх оршин суугчид өнөөдрөөс эхлэн гэр гэртээ тусгаарлагдана

ОХУ-ын нийслэл Москва хотын бүх оршин суугчид Даваа гарагаас эхлэн гэр гэртээ өөрсдийгөө тусгаарлах болсныг хотын захирагч Сергей Собянин өчигдөр мэдэгджээ.

11 цагийн өмнө
Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр

Дэлхий дахинд эмчийн жилийн дундаж цалин 152 мянга, сувилагч 67 мянга, эмнэлгийн ажилтны цалин 187 мянган ам.доллар байдаг байна.

12 цагийн өмнө
В.Путины хэвлэлийн төлөөлөгчөөс “Ковид-19” илэрлээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос “Ковид-19”-ийн  халдвар илэрчээ. Түүнд өчигдрөөс эхлэн өндөр халуурах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрсэн тул шинжилгээнд хамруулсан байна.

2 өдрийн өмнө
COVID-19: Халдвар аваагүй 21 орон, 16 арал үлджээ

Өнөөдрийн байдлаар дэлхийд 595 мянган хүн өвчилж, 27 мянган хүн амь насаа алдаад байгаа юм.

2 өдрийн өмнө