БНСУ-д Монголын 28 настай иргэн коронавирусаар халдварлаад эдгэжээ

8
2020 оны 3 сарын 142020-03-14
БНСУ-д Монголын 28 настай иргэн коронавирусаар халдварлаад эдгэжээ


ЭМЯ-наас Covid-19 нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.

БНХАУ, БНСУ, Япон зэрэг Азийн улс орнуудад өвчлөл буурах хандлагатай байгаа. Харин Иран, Итали, АНУ зэрэг барууны орнуудад өвчний тархалт нэмэгдэх магадлалтай байна. ДЭМБ-ын удирдлагууд хэлэхдээ цар тахалын голомт Европ руу шилжиж байна гэж мэдэгдсэн байна.

ДЭМБ-ын мэдээллээр 7499 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 132 мянган тохиолдол болсон байна. 342 хүн нас барж, нийт нас барагсдын тоо 4955 хүрчээ.

БНХАУ-д шинэ тохиолдол 11, БНСУ-д 110 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь дэгдэлт буурч байгаа үзүүлэлт бол Европын улс орнуудад нас барагсдын тоо болон дэгдэлтийн хэмжээ маш өндөр үзүүлэлттэй болж байна.

Италид тохиолдлын тоо 15 мянга, Иранд 11 мянган халдварын тохиолдол бүртгэгдсэн.

Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар 637 хүн ажиглалтад байгаа юм.

БНСУ-д Монголын хоёр иргэн халдвар авсан гэх мэдээллийн тухайд Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийг бид нягталж шалгасан.

Манай улсын иргэн 28 настай Б Тэгү хотод хоёрдугаар сарын 23-нд ханиадны шинж тэмдэг илрээд эмнэлэгт хандсан. Хоёрдугаар сарын 27-ны өдөр шинжилгээний хариугаар коронавирусийн халдвартай гэж гарсан хэдий ч вирусийн хэмжээ бага байсан тул нэг удаагийн дуслын эмчилгээ хийлгээд гэрийн хорионд 14 хоног оруулсан байна. Ингээд гуравдугаар сарын 6 болон 7-ны өдөр дахин шинжилгээ өгөөд сөрөг хариу буюу халдваргүй гэж гарсан байна. Манай иргэн эрүүл саруул, чөлөөтэй байгаа” гэлээ.

Санал болгох

Сиднейгээс 216 иргэн эх орондоо ирнэ

Өнөөдөр хуваарийн дагуу 21:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана.

2 өдрийн өмнө
Тодруулга: Байрны төлбөрийг өгөхгүй гээгүй, ирэх долоо хоногт ТУЗ-ийн хурал дээр хэлэлцэнэ

МҮИС өнгөрсөн жилийн дотуур байрны төлбөрийн зохих хэмжээг одоог хүртэл буцааж олгоогүй байгаа юм.

3 өдрийн өмнө
Нийт 313 тохиолдлоос 303 тохиолдол эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

3 өдрийн өмнө
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг  өөрт ойр цэгээс авах боломжтой боллоо

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг энэ сарын сарын 28-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав, Мишээл, Драгон/ -өөс үзүүлэхээр боллоо.

3 өдрийн өмнө