Сөүлээс тусгай нислэгээр ирэх захиалга өгсөн 250 монгол иргэний нэр

8
2020 оны 3 сарын 142020-03-14
Сөүлээс тусгай нислэгээр ирэх захиалга өгсөн 250 монгол иргэний нэр

 

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ-аас иргэдээ авчирах эхний нислэг 2020 оны 03 дугаар сарын 15-ны 07.45 цагт Улаанбаатар-Сөүл чиглэлд хийгдэнэ.

Иймд тус нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд өнөөдрийн буюу 2020 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 14:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулна уу. Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана.

Эхний нислэгт бүртгэгдсэн иргэдийн нэрсийг дор хавсаргав.

Санал болгох

“SmartUb” аппликейшнийг ашиглан иргэдээс цахимаар авах санал асуулгыг 20 хоногоор сунгалаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирэх 2021 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаарх цахим санал асуулгыг “SmartUb” аппликейшнийг ашиглан нийслэлийн есөн дүүргийн 173 хороонд гуравдугаар сарын 2-ны өдрөөс авч эхэлсэн бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахимаар  санал авах хугацааг дөрөвдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сунгажээ.

2 цагийн өмнө
БНСУ-д  байнга оршин суух эрхтэй иргэдийг тусгай нислэгээр илгээнэ

Сөүлээс  251, Токиогоос  255 иргэнийг  бүртгэж бүртгэл нь  баталгаажсан байна. Монгол Улсаас Сөүл, Токио руу явах гэж буй иргэдэд шинэ мэдээлэл өгөх шаардлагатай боллоо.  БНСУ-ын засгийн газар дэлхийн бүх улсаас ирж буй гадаад, дотоодын  иргэдийг 14 хоног тусгаарлах горимд шилжлээ. Үүнтэй холбоотойгоор зөвхөн зайлшгүй шаардлагатай ажлаар БНСУ-д зорчих, байнга оршин суух эрхтэй буюу гурван сараас дээш хугацааны визтэй иргэдийг энэ нислэгүүдээр хүлээн авах боломжтойг Солонгосын талаас мэдэгдсэн. 

3 цагийн өмнө
Гаалийн байгуууллага гуравдугаар сард 93 сая  төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна

Гаалийн байгууллага 2020 оны  гуравдугаар сард   нийт 77  зөрчил илрүүлсэн байна. Үүнээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 76  зөрчил, зөрчлийн хэрэг бүртгэлт хийсэн нэг байна.  Дээрх зөрчлүүдэд нийт 63.07  сая төгрөгийн торгууль ногдуулж, 93.45 сая  төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна. Зөрчлийн улмаас улсын орлого болж хураагдсан бараа эд зүйлийн үнэ 3.7 сая төгрөг, харин эрүүгийн шинжтэй хэргийн улмаас түр хураасан алт  металл нь  37.8 сая   төгрөг болсон  байна.  

3 цагийн өмнө
Тусгаарлан хянаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ

Тусгаарлагдан хянагдаж байсан Турк улсын хоёр иргэний шинжилгээнд Коронавирус илэрлээ. Ингээд ойрын хавьтал болох 10 хүнийг тусгаарлан, танадалт судалгаа хийж байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 221 хүн байна

4 цагийн өмнө