Манай улсын гурван иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ

2
2020 оны 3 сарын 162020-03-16
Манай улсын гурван иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ

 

Коронавирусийн гурван тохиолдол манай улсад илэрсэн талаар ЭМЯ-аас мэдээллээ. Тодруулбал, Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хоёр зорчигч болон Сөүл-Улаанбаатар нислэгээр ирсэн нэг хүнээс тус тус коронавирусийн халдвар илэрсэн байна. Европоос ирсэн хүмүүсийн хувьд Франц, Германд зорчжээ. Франц улсаас ирсэн эмэгтэйн биеийн байдал хүнд байна гэв. Тус гурван иргэнийг тусгаарлан шаардлагатай эмчилгээг хийж эхэлжээ.

Эдгээр хүмүүст шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж, хавьталуудыг нарийвчлан судлaж байна. Халдвар гарсан улс орнуудаас иргэдээ авчирч, эрсдэлийг тооцоолон зохих бэлтгэл хангасан тул иргэд та бүхэн айж сандралгүй тайван байж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжүүдийг дагаж мөрдөөрэй.

Санал болгох

Коронавирусийн улмаас үйл ажиллагаа нь зогссон ААН-ийн ажилтанд сар бүр 200 мянган төгрөг олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

39 минутын өмнө
Ч.Хүрэлбаатар: Төрийн албан хаагчдын НДШ-ийг тэглэхгүй, албан татвараас чөлөөлөхгүй

COVID-19 халдварын эсрэг хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөлөвлөж байгаа эдийн засгийн арга хэмжээний талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна. Түүний хийж буй мэдээллээс онцлох хэсгүүдийг хүргэе.

1 цагийн өмнө
Дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэлх ЕБС, ЭЕШ-д зориулсан теле хичээлийн хуваарь

2020 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг хүртэлх Теле хичээлийн хуваарийг хүргэж байна. Теле хичээлд: Сургуулийн өмнөх боловсрол ЕБС-ийн 1-12 дугаар анги Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан Насан туршийн боловсролд зориулсан Оюуны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан Эрүүл мэндийн хичээлийг тус тус багтжээ. Теле хичээлийг тухайн сувгаар нөхөж үзэх боломжтой.

7 цагийн өмнө