С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт яллах дүгнэлт үйлджээ

2020 оны 3 сарын 172020-03-17
С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт яллах дүгнэлт үйлджээ

 

Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 71 хэргийг шүүхэд шилжүүлжээ. Эдгээрээс олны анхаарал татсан хэргүүд гэвэл,

  • Улсын харцага цолтой Г.Ганхуягийн бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, далайлган сүрдүүлсэн үйлдэлтэй хэрэгт 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Монгол Улсын Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль, дүрэм журам зөрчиж Худалдаа хөгжлийн банкнаас өндөр үнэтэй барилга худалдан авч, давуу байдал олгосон үйлдэлтэй хэрэгт 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга, Бэрэн групп компанийн захирал Б.Мөнхтөр нарын бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Зам тээврийн хөгжлийн яамны газрын даргаар ажиллаж байсан Б.Махбалын хүнийг санаатай алсан үйлдэлтэй хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Б.Батзоригийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих сангаас их хэмжээний зээлийг хууль бусаар олгож, бусад давуу байдал олгосон хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болох Д.Даваасамба, С.Баярхүү нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан самрын идээ Монгол улсын хилээр гаргах зөвшөөрөл олгож хахууль авсан, бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлтэй хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эрчим хүчний яамны харьяа Тавантолгой цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжид хууль бусаар автомашин худалдсан, Тавантолгой төслийг Монгол Улсын нийтийн эрх ашигт илт алдагдалтайгаар Засгийн газарт танилцуулан, төслийг хэрэгжүүлэхээр Улсын их хуралд өргөн барьж, Монгол Улсын эдийн засгийн хүчин чадлыг доройтуулах зорилготой үйлдэл гүйцэтгэсэн хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, Эрдэнэс монгол компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын 7 хүнд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд тус тус шилжүүлээд байна.

Одоо Нийслэлийн прокурорын газарт,

  • Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон үйлдэлтэй албан тушаалтнуудад холбогдох хэрэг,
  • Улсын их хурлын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих сангаас хууль бусаар зээл олгож, бусад давуу байдал олгосон хэрэг,
  • Жаст компанийн захирал Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргүүдийг тус тус хянагдаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Прокурорын Газар

Санал болгох

Б.Батзоригт холбогдох хэргийг шүүх хурлыг хойшлууллаа

УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд байгаа Б.Батзоригт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал товлогдсон.

5 өдрийн өмнө
Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хурлыг хойшлууллаа

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 14.00 цагт эхэлсэн.

9 өдрийн өмнө
ЖДҮ гишүүдийн хэргийг АТГ шалгаж дуусаад прокурорт шилжүүллээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Засгийн газрын тусгай сан болох ЖДҮХС-аас холбогдох хууль журмыг зөрчиж зээл авсан хэмээн УИХ-ын 20-иод гишүүний нэр хэвлэлд гарсан. Тэдгээрээс тайлбар авсан бөгөөд дөрвийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах шаардлагатай хэмээн М.Энх-Амгалан Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа мэдээлж байсан. Тэрээр яллагдагчаар татах тогтоолоо УИХ-д танилцуулж, дээрх хүмүүст АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээлсэн. Гэсэн хэдий ч УИХ Г.Ундармаа (Баянгол), Л.Энхболд (Өмнөговь), Д.Дамба-Очир (Орхон), Г.Солтан (Баян-Өлгий) нарыг хамгаалж үлдсэн.

10 өдрийн өмнө
Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг шүүх хурал болно

Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан давж заалдах шатны шүүхийн шийдвэрт прокурор эсэргүүцэл бичсэн тул Дээд шүүх хянан хэлэлцэхээр болжээ.

23 өдрийн өмнө