Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ирэх долоо хоногт ариутгал, халдваргүйтэл хийнэ

2020 оны 3 сарын 162020-03-16

Өнгөрөгч долоо хоногт зарим аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож ариутгал, халдваргүйтэлийг хийсэн. Энэ хугацаанд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 4528 аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлэн, илэрсэн зөрчилд арга хэмжээ авч ажиллажээ.


Ирэх долоо хоногоос эхлэн цаг агаар дулаарч, нэмэх градус руу орох учраас нийтийн эзэмшлийн гудамж, талбай, орон сууцны болон гэр хорооллын замд ариутгал, халдваргүйтэлийн ажлыг сайтар хийнэ гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хэллээ. Хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө сургууль, цэцэрлэгт дахин ариутгал, халдваргүйтэлийг явуулах шаардлага байгаа талаар дүүргүүдийн удирдлагууeдтай уулзаж, үүрэг өгсөн тухайгаа тэрбээр мөн онцолсон. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Засаг даргын захирамжийг аж ахуйн нэгж, байгууллагууд биелүүлж, ариутгалын ажлыг сайн хийсэн гэдгийг хуралдааны үеэр мэргэжлийн байгууллагынхан хэлж байлаа.


Орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлж, зориулалтын байртай болгоход анхаарна


Хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх чиглэлээр арга хэмжээ зохион байгуулж буй. Энэ хүрээнд “Нийслэл хотод байгаа 382 тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлэн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан. Ар гэрээс нь хүсэлт гаргасан 126 иргэнийг гэрт нь хүлээлгэж өгсөн. Харин үлдсэн 238 иргэнийг тусгай төвд хүлээлгэн өгөөд байна” хэмээн нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга, хурандаа И.Баттөгс хэллээ. Эдгээр иргэдээс 38-аас дээш халуунтай 29 иргэн, сүрьеэтэй 14 иргэнийг тусад нь байрлуулсан байна.
Энэ асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Орон гэргүй, тэнэмэл иргэдийн эрүүл мэндийн асуудалд холбогдох байгууллагууд тогтмол анхаар, хяналтаа сулруулж болохгүй. Шат шатандаа хяналт зохион байгуулалтыг сайн хийх хэрэгтэй. Энэ бол зөвхөн коронавирусийн үед халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс хийж байгаа ажил биш. Цаашид эдгээр иргэдийг зориулалтын тодорхой байртай болгож нийгэмшүүлэх, тохирох сургалтуудад хамруулах зэрэг ажлыг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Тиймээс холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран эхний ээлжинд хэдэн хүнийг сургалтад хамруулах, орон байрны асуудлыг нь хэрхэн шийдэх гэх мэт бүртгэл, судалгааны ажлыг зохион байгуулах шаардлагатай” хэмээн чиглэл өгөв.

Санал болгох

Фитнесс, баар, сауны түр хаах хугацааг сунгасан ч ууланд алхах замуудыг нээнэ гэв

Хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр 1-2 удаа цаг үеийн асуудлаар олон нийтэд хандан цахим хэлбэрээр мэдээлэл хийж, иргэдийн асуултанд хариулж байхаар болсон билээ.

8 цагийн өмнө
Гал унтраах автомшинаар нийт 158.8 км гудамж талбайд халдваргүйтгэл хийлээ

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гал унтраах зориулалтын автомашинаар нийтийн эзэмшлийн зам талбайд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

11 цагийн өмнө