О.Боргилд таван жил хорих ял оноов

1
2020 оны 3 сарын 162020-03-16
О.Боргилд таван жил хорих ял оноов

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт О.Боргилыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд: 
Прокуророос шүүгдэгч О.Боргилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар О.Боргилд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар О.Боргилд оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлыг 1 хоногоор тооцож, 3 сарын хугацаагаар хорих ял болгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна

Санал болгох

Эх орондоо байсан монголчуудаас өнөөдрийг хүртэл коронавирус илрээгүй

Өнөөдрийг хүртэл эх орондоо амьдарч байгаа монгол иргэдийн дунд өвчлөл гараагүй.Өчигдөр БНСУ-д манай улсын таван иргэн халдвар авсан гэдэг нь ташаа мэдээлэл бөгөөд иймэрхүү мэдээллээс болж иргэдийн дархлаа муудах эрсдэлтэй юм. Манай улсад гарсан 16 тохиолдол нь бүгдээрээ гаднаас зөөвөрлөгдөн ирсэн байгаа учраас бид тусгай нислэгээр ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлаад үргэлжлүүлэн 14 хоног гэрийн ажиглалтад байлгаж байна

14 цагийн өмнө
COVID-19-ийн үед "generation"-үүд юу үзэж байна вэ?

Visualcapitalist.com сайт COVID-19-ийн үед "generation"-үүд юу үзэж байна вэ гэх судалгааг АНУ-ын 4000 интернет хэрэглэгчдийн дунд явуулжээ.

15 цагийн өмнө
Налайхын барилгын үйлдвэрлэл, технологийн паркийн 4.7 км зам ашиглалтад ороход бэлэн болжээ

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Улаанбаатар-Чойрын замаас Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хүртэл нийт 4.67 км авто зам баригдахаар болж, гүйцэтгэгч компаниуд өнгөрсөн онд ажлаа эхлүүлсэн.  Уг замыг 40 метр өргөн,  30 см зузаан бетон цутгаж барьсан, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, явган хүний  болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий цогц байдлаар барьж ашиглалтад оруулах юм.

18 цагийн өмнө