Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов нартай уулзлаа

2020 оны 3 сарын 192020-03-19
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов нартай уулзлаа

 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монголбанкны холбогдох удирдлагуудын хамт ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён И.К.Азизов болон албаны бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Монгол Улсын макро эдийн засгийн төлөв, шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн улмаас үүсээд байгаа нөхцөл байдал, өдгөө авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо.

Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Мөнгөний бодлогын хороо болон Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс гарсан шийдвэрүүдийг танилцуулахын зэрэгцээ хоёр талын банкны секторын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Монгол-Оросын хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа ба банк хоорондын дугуй ширээний уулзалтыг сүүлийн жилүүдэд тогтмол хийж ирсэн боловч энэ жил Ковид-19 вирусийн дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх шаардлагын дагуу Улаанбаатар хотод 4-р сарын 9-ний өдөр зохион байгуулагдах байсан хурал тодорхой хугацаагаар хойшилсон.

Монголбанк хөрш орнуудын Төв банкуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санаачилга гарган, идэвхтэй ажиллаж ирсэн бөгөөд үүний хүрээнд ОХУ-ын Төв банк, Монголбанкны хамтын ажиллагаанд бодитой ахиц гараад байгааг уулзалтын төгсгөлд онцоллоо.

Санал болгох

195 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 72 тэрбум төгрөгийн хүү төлөгдөөгүй байна

2.5 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсчээ

10 цагийн өмнө
А.Үйлстөгөлдөр: Хувиараа НДШ төлдөг иргэдийг 10 сарын 1 хүртэл төлснөөр тооцно

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр коронавирусийн үеэр авч хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ иргэд, аж ахуй нэгжүүдээс нийгмийн даатгалын шимтгэлийг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл авахгүй гэж мэдээлсэн. Мөн хувь хүний орлогын албан татварыг зургаан сарын турш авахгүй гэсэн.

3 өдрийн өмнө
19 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй шийдвэр гүйцэтгэх  хуудсыг дуусгавар болголоо

Ингээд арван есөн тэрбум, долоон зуун долоон мянга, нэг тэрбум хоёр зуун хорин долоон мянган төгрөгийн гүйцэтгэх хуудсыг дуусгавар болгож, иргэдийн хохирол төлбөрийг барагдууллаа.

5 өдрийн өмнө
КОБАЯШИ ХИРОЮКИ: Монгол Улс ч, хөрөнгө оруулагч тал ч үр ашгаа хүртдэг бодит жишээг бий болгох хэрэгтэй

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд КОБАЯШИ ХИРОЮКИ-тай ярилцлаа. Тэрээр 1958 онд Япон улсын Киото мужид төрсөн. 1983 онд Япон улсын Чюү-О Их сургуулийг хуулийн мэргэжлээр төгссөн. 1983 онд Япон улсын ГХЯ-д шалгалт өгөн тэнцэж дипломат албанд орсон нэгэн.

7 өдрийн өмнө