Сэлэнгэд таван иргэнийг тусгаарлаж, шинжилгээг ХӨСҮТ-д хүргүүлжээ

2020 оны 3 сарын 192020-03-19
Сэлэнгэд таван иргэнийг тусгаарлаж, шинжилгээг ХӨСҮТ-д хүргүүлжээ

 

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Г.Баатар өнөөдөр мэдээлэл өглөө.

Гуравдугаар сарын 15-наас эхлэн Сэлэнгэ аймаг ОХУ-аар дамжин хил нэвтэрч байгаа монгол иргэдээ хүлээн авч байгаа. Өнөөдөр буюу 3 дугаар сарын 19-ний байдлаар сүүлийн 3 хоногт л гэхэд 148 иргэдийг тусгаарлах болон ажиглах байранд хүлээн аваад байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэжигтэй тохиолдлын 5 иргэнийг тусгаарлаж шинжилгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргүүлсэн.

Хойноос ирж байгаа иргэдийн цуваа тасрахгүй байна. Иймээс аймгийн Онцгой комиссоос Улсын Онцгой комисст санал тавьж өөр аймгуудад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж байна.

Тусгаарлах байранд байгаа иргэдээс янз бүрийн шаардлага гаргаж байна. Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байхад эсэргүүцэл илэрхийсэн, янз бүрийн тусгай хангамж нэхсэн иргэдийг холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцохыг онцгойлон анхааруулжээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын энэ хугацаанд аймгийн хэмжээнд замын хөдөлгөөний хяналтын 8 цэгт холбогдох байгууллагуудын албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд орох гарах хөдөлгөөнд 1725 зорчигч, 584 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрсөн байна. Дамжин өнгөрч байгаа нийт зорчигчдын биеийн халууныг хэмжин, заавар зөвлөмж өгч ажиллаж байна.

Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн Пунктээр гуравдугаар сарын 01-нээс 18-ны өдрүүдэд ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн нийт 457 тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, 838 зорчигчдод зөвлөмж өгч ажилласан.

Улсын Онцгой комисссын 3 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу “Алтанбулаг” боомтоор Монгол Улсруу нэвтрэх олон улсын ачаа, тээврийн хэрэгсэлд бүрэн халдваргүйжүүлэлт хийж, хил, гаалийн цогцолбороос нэгдсэн зохион байгуулалттайгаар цагдаагийн хамгаалалт, хяналтын дор Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын талбай хүртэл шуурхай хөдөлгөөн үйлдэж, дээрх тээврийн хэрэгслийг “Алтанбулаг” хилийн боомтруу шууд буцаах арга хэмжээ авч ажиллаж байна.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Сүхбаатар, Алтанбулаг сумдад иргэд олон нийтийг шинэ коронавирусны халдвар, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид өдөр бүр 16-22 цагийн хооронд хөдөлгөөнт эргүүл хийн ажиллаж байна.

Хэлсээр сануулсаар байтал бөөгнөрөл үүсгэж, аялаж зугаалах үзэгдэл гарсаар байгаа тул хорио цээрийн дэглэмд шилжсэн энэ богинохон хугацаанд найз нөхөд, гэр бүл, ах дүүсээрээ цугларч гадуур явахгүй байхад онцгойлон анхаарах хэрэгтэй байна гэдгийг тэрээр тодотгосон.
Болж өгвөл гэрээсээ гаралгүй, хувийн ариун цэврийн дэглэмийг сахиж байх нь иргэн таны Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлж байгаа чухал дэм бөгөөд нойр хоолгүй ажиллаж байгаа энэ олон алба хаагчдын ажлыг хүндэтгэн хамтран ажиллаж байгаа нэг хэлбэр болохыг нийт ард иргэд маань ойлгоорой гэв.
Энэ цаг үеийн онцгой чухал зүйл бол эв нэгдэлтэй байх. Эвтэй байж хамтын хичээл зүтгэлийн үр дүнгээр та бид энэ аюулт цар тахлаас сэргийлж бас даван гарах болно гэлээ.

Санал болгох

Баян-Өлгийгөөс автобусанд суун зугтсан бүсгүйг тусгаарлалаа

Тухайн иргэн нь өчигдөр орой Баян-Өлгий аймгаас 30 гаруй зорчигчтой автобусанд сууж нийслэл рүү хөдөлжээ. Одоогоор тус иргэний биеийн байдлыг үзэж тусгаарлаад байна.

3 өдрийн өмнө
Одоогоор хаагдсан зам, даваа байхгүй

Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгуудад хур тунадас ихээр орсон тул зорчих хэсгийн цасыг цэвэрлэх ажлыг нутаг дэвсгэр хариуцсан АЗЗА-тай хамтарч зохион байгуулж байна.

5 өдрийн өмнө
Увс аймагт 53 оюутныг тусгаарлажээ

Тусгаарлагдсан оюутнуудын хувьд Завханаас 9, Ховдоос 15, Улаанбаатар хотоос 9, Төв 4, Хөвсгөлөөс 5, Баян-Өлгийгөөс 3, Увсаас 2, Архангайгаас 1 оюутан байгаа аж.

6 өдрийн өмнө
Улаанбаатар-Дархан-Уулын рэйлбусыг түр зогсоожээ

Орон нутгийн галт тэрэгний цагийн хуваарийг шинэчилсэн талаараа Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс мэдээллээ.

6 өдрийн өмнө