Монгол дахь хятадууд манай улсад 126 сая төгрөг хандивлалаа

1
2020 оны 3 сарын 192020-03-19
Монгол дахь хятадууд манай улсад 126 сая төгрөг хандивлалаа

 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, түүний ажилтнууд болон Монголд байнга оршин суудаг хятад иргэд болон “Хятад иргэдийн нийгэмлэг”-ээс Монголын талд COVID-19 өвчний эсрэг хийж буй тэмцэлд тусламж болгож нийт 126 сая 730 мянган төгрөгийн хандив гардуулах ёслолын ажиллагаа 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ГХЯ-ны Мутрын түшээ танхимд болов.

Ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Улсын Онцгой комиссын гишүүн, МУЗН-ийн Ерөнхий нарийн дарга Н.Болормаа болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй тэргүүтэй БНХАУ-ын ЭСЯ-ны ажилтнууд оролцов.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй хэлсэн үгэндээ, “Айл улсын амь нэг” гэсэн зүйр үг байдаг. Монгол Улсын төр засаг, аж ахуйн нэгж байгууллагууд болон ард иргэд БНХАУ, Хятадын ард түмнийг хүнд хэцүү үед эв санааны нэгдлээ илэрхийлэн хандив тусламжийн аян өрнүүлж, мөнгөн тусламж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэнд Хятадын төр засаг, ард түмэн маш их талархан хүлээж авсан билээ. Энэ удаад БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон ажилтнууд, түүний ар гэрийнхэн, Монголд байнга оршин суудаг хятад иргэд, “Хятад иргэдийн нийгэмлэг”-ээс энэ сайхан сэтгэлийн хариу болгож мөнгөн тусламж хандив цуглуулан монголын талд гардуулан өгч байна гэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ, Монгол Улс, Монголын ард түмэн өнгөрсөн хугацаанд энэ хүнд бэрх тэмцлийн туршид БНХАУ, Хятадын ард түмэнтэй хамт байж, чин сэтгэлийн тусламж дэмжлэг үзүүлж ирсэн бол өнөөдөр бид хятад нөхдөөсөө хариу хандив тусламж хүлээн авч байна. Миний бие Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хувьд Монголын төр засаг, Монголын ард түмнийг төлөөлөн Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна гэв.

 

Санал болгох

Дарга нарыг ТӨСВИЙН МӨНГӨӨР ШАНГРИЛЛАД тусгаарлахаар ярьж байна

Гадаадаас эх орондоо ирсэн монголчууд төлбөрөө өөрсдөө төлөөд тааруухан хоолтой зочид буудлуудад тусгаарлагдаж байгаа. Шуурхай штабынхан өдөр болгон шахуу, “Үхрийн махтай шөл нэхлээ, интэрнэт нэхлээ” гэж тусгаарлагдсан иргэдийг телевизээр ховлож, зэмлэдэг. Гэтэл Монголын дарга нар тусгаарлагдах болохоороо таван одтой Шангриллад татвар төлөгчдийн мөнгөөр 21 хононо гэдэг байж болох уу. Саяхан л нийслэлийн зарим газар, хэлтсийн дарга нарт нэг сая төгрөгийн урамшуулал олголоо гэсэн шүүмжлэл унтраагүй байтал төрийн албаныхан ийм өндөр үнээр тансаглал хүртэхээсээ ичихгүй юу.

14 өдрийн өмнө
Цэрэг гангараа буюу учир начир

Цэргийн улстөрийн ажилтан байсан У.Хүрэлсүх гэхэд энэ зэргийг гадарлах учраас хамгаалагчийн хувцас өмсөөд пионер ёсолгоо хийгээд аргалаад байна. Эсвэл Г.Занданшатар гэхэд хүнээр загвар гаргуулаад мэргэжлийн хяналтын байцаагчархуу хөх форм өмсөөд, зохих газраа гангараад байна. Мэдрэмжгүй зарим нь, сургууль цэцэрлэгийн бэлтгэл ажилтай танилцахдаа цэргийн хээрийн хувцас өмсч олны доог болох юм даа.

2 сарын өмнө
Ерөнхийлөгчийн "юм"-ыг наадмаас ч өмнө өчнөөн дэмжжээ

Үг, үйлдэл нь өчнөөн зөрдөг Ерөнхийлөгчид Майдар төсөл дээр ч 233 хятад ажилчин оруулж өгснийг мартаагүй байлтай.

3 сарын өмнө
Н.Эрдэнэхүү: М.Билэгт гишүүний Энэр мед эмнэлэг мэс заслын өрөөгүй учраас түрээслэх нь улсад ашиггүй

УИХ-ын гишүүн М.Билэгтийн өмчлөлд хамаарах “Ачлал Трейд” ХХК-ийн охин компани болох “Энэр Мед” ХХК-ийн Эмнэлгийн зориулалттай гэгдэх барилга нь Мэс заслын ямар ч өрөөгүй тул тухайн барилгыг түрээсээр ашиглах боломжгүй болсон. Улмаар Хавдар судлалын үндэсний төвөөс хууль зүйн үндэслэлийн дагуу, мөн мэс заслын тусламж үзүүлдэг тасаг нэгжийн эрхлэгч нарын шийдвэрийг үндэслэн тус “Энэр Мед ХХК нь өөрийн түрээслүүлэх гэж буй барилгадаа хагалгааны 4 өрөөг байгуулж өгсөн тохиолдолд гэрээг хийх боломжтой” байгаа талаар мэдэгдсэн болно.

6 сарын өмнө