Орано майнинг Монголд тэрбум төгрөг хандивласан шалтгаан

6
2020 оны 3 сарын 192020-03-19
Орано майнинг Монголд тэрбум төгрөг хандивласан шалтгаан

 

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа.

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд эмчлүүлж буй Франц Улсын иргэний халуун тогтвортой, хордлого тайлагдсан, биеийн байдал сайжирсан тухай сайн мэдээгээр уулзалт эхэллээ.

Уулзалтын үеэр Элчин сайд Ф.Мэрлин тус улсын “Орано Майнинг” компанийн зүгээс Шадар сайдад тусгайлан албан бичиг хаягласаныг өөрийн биеэр хүлээлгэн өгсөн юм. Энэхүү бичгээр “Орано Майнинг” компанийн зүгээс Франц улсын иргэнд эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг дээд зэргээр үзүүлж байгаад талархал илэрхийлэн, Улсын онцгой комисст нэг тэрбум төгрөгийн хандив өргөж байгааг уламжилсан байна.

Манай улсад анхны коронавирусийн халдварын тохиолдлоор бүртгэгдсэн Францын иргэн нь Бадрах энержи компанийн удирдах албан тушаалтан юм.

Дорноговь аймагт ураны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа Бадрах энержи компанийн 34 хувийг төрийн өмчит Мон Атом ХХК, 66 хувийг Арева Монгол ХХК эзэмшдэг юм байна. Харин Арева Монгол ХХК-ийн 34 хувийг Японы Мицубиши корпораци, 66 хувийг Францын Орана майнинг групп эзэмшдэг.

2020.01.06.-badrakh-energy.jpg

 

Бадрах энержи ХХК / Badrakh Energy LLC

РД: 5502977

Дорноговь аймгийн нутагт MV-018915, MV-018916, MV-018914 дугаартай Зөөвч-Овоог, Дулаан-Уул, Өмнөт ураны ордыг хамарсан ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл эзэмшиж байна

Төлөөлөн удирдах зөвлөл:

  1. Батболдын Мөнхтөр, УУХҮЯ, Геологийн бодлогын газрын дарга;
  2. Мавагийн Чадраабал, Цөмийн энергийн комиссийн ажлын алба, Цөмийн технологийн бодлогын газрын дарга;
  3. Одончимэдийн Одбаяр, Эрдэнэс Монгол ХХК-ийн Бизнес хөгжил эрхэлсэн дэд захирал;
  4. Takeshi ICHIKAWA, Мitsubishi корпорацийн ашигт малтмалын хөрөнгө оруулалтын газрын МДП хэлтсийн Уран болон эрчим хүчний нүүрсний бизнес хариуцсан ерөнхий менежер;
  5. Pierre-Jerome ABRIC, Орано Майнинг компанийн Уул уурхайн бизнес нэгжийн Хуулийн асуудал хариуцсан захирал;
  6. Emilie LACROIX, Орано Майнинг компанийн Уул уурхайн бизнес нэгжийн Эрүүл мэнд , Байгаль орчин, Аюулгүй байдал хариуцсан захирал;
  7. David JEANSELME, Орано Майнинг компанийн Уул уурхайн бизнес нэгжийн Олборлолтод шилжээгүй орнууд хариуцсан захирал;
  8. Eric PACQUET, Орано Майнинг компанийн Уул уурхайн бизнес нэгжийн Төсөл , үйлдвэрлэлийн дэмжлэг хариуцсан захирал.

Санал болгох

195 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 72 тэрбум төгрөгийн хүү төлөгдөөгүй байна

2.5 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсчээ

11 цагийн өмнө
А.Үйлстөгөлдөр: Хувиараа НДШ төлдөг иргэдийг 10 сарын 1 хүртэл төлснөөр тооцно

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр коронавирусийн үеэр авч хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ иргэд, аж ахуй нэгжүүдээс нийгмийн даатгалын шимтгэлийг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл авахгүй гэж мэдээлсэн. Мөн хувь хүний орлогын албан татварыг зургаан сарын турш авахгүй гэсэн.

3 өдрийн өмнө
19 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй шийдвэр гүйцэтгэх  хуудсыг дуусгавар болголоо

Ингээд арван есөн тэрбум, долоон зуун долоон мянга, нэг тэрбум хоёр зуун хорин долоон мянган төгрөгийн гүйцэтгэх хуудсыг дуусгавар болгож, иргэдийн хохирол төлбөрийг барагдууллаа.

5 өдрийн өмнө
КОБАЯШИ ХИРОЮКИ: Монгол Улс ч, хөрөнгө оруулагч тал ч үр ашгаа хүртдэг бодит жишээг бий болгох хэрэгтэй

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд КОБАЯШИ ХИРОЮКИ-тай ярилцлаа. Тэрээр 1958 онд Япон улсын Киото мужид төрсөн. 1983 онд Япон улсын Чюү-О Их сургуулийг хуулийн мэргэжлээр төгссөн. 1983 онд Япон улсын ГХЯ-д шалгалт өгөн тэнцэж дипломат албанд орсон нэгэн.

7 өдрийн өмнө