Зэвсэгт хүчнийхэн өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байна

2020 оны 3 сарын 182020-03-18
Зэвсэгт хүчнийхэн өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байна

 

ЗХЖШ-ын даргын тушаалаар өвөлжилт хүндэрсэн Завхан аймгийн Баянтэс, Тэс, Нөмрөг, Баянхайрхан, Асгат, Тосонцэнгэл, Их уул, Хөвсгөл аймгийн Галт, Жаргалант, Шинэ-Идэр, Цэцэрлэг суманд энэ сарын 8-ны өдрөөс эхлэн Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тусгай томилгоот бүрэлдэхүүн таван нэгж техникээр өвс, тэжээл хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байна.

Аймгийн онцгой комиссын мэдээлснээр хөрсөн дээр -34 хэм хүйтэрсэн, нутаг дэвсгэрийн 60 орчим хувь нь цагаан зудад нэрвэгдсэн, 3 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд цаг агаарын байдал цасан шуургатай, цасны зузаан аймгийн урд хэсгээр 30-40 см, хойд хэсгээр 50-60 см хүрч байгаа аж.

Цаг агаар хүндэрсэн эдгээр сумдад үүрэг гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тусгай томилгоот бүрэлдэхүүн нь цаг ямагт автомашины бэлэн байдлыг хангаж, аюулгүйн ажиллагааны зааварчилгааг мөрдөн ажиллаж байна.

Хэдийгээр уул даваа, цас ихтэй газарт үүрэг гүйцэтгэхэд бага хэмжээний эвдрэл, гэмтэл гарч байгаа хэдий ч малчдад өвс, тэжээл хүргэх ажлыг бие бүрэлдэхүүн амжилттай гүйцэтгэж байгаа юм.

Санал болгох

Баян-Өлгийгөөс автобусанд суун зугтсан бүсгүйг тусгаарлалаа

Тухайн иргэн нь өчигдөр орой Баян-Өлгий аймгаас 30 гаруй зорчигчтой автобусанд сууж нийслэл рүү хөдөлжээ. Одоогоор тус иргэний биеийн байдлыг үзэж тусгаарлаад байна.

3 өдрийн өмнө
Одоогоор хаагдсан зам, даваа байхгүй

Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгуудад хур тунадас ихээр орсон тул зорчих хэсгийн цасыг цэвэрлэх ажлыг нутаг дэвсгэр хариуцсан АЗЗА-тай хамтарч зохион байгуулж байна.

5 өдрийн өмнө
Увс аймагт 53 оюутныг тусгаарлажээ

Тусгаарлагдсан оюутнуудын хувьд Завханаас 9, Ховдоос 15, Улаанбаатар хотоос 9, Төв 4, Хөвсгөлөөс 5, Баян-Өлгийгөөс 3, Увсаас 2, Архангайгаас 1 оюутан байгаа аж.

6 өдрийн өмнө
Улаанбаатар-Дархан-Уулын рэйлбусыг түр зогсоожээ

Орон нутгийн галт тэрэгний цагийн хуваарийг шинэчилсэн талаараа Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс мэдээллээ.

6 өдрийн өмнө