Дэлхийн тэрбумтнууд коронавирусийн эсрэг нэгдлээ

2020 оны 3 сарын 182020-03-18
Дэлхийн тэрбумтнууд коронавирусийн эсрэг нэгдлээ

 

Коронавирус өвчний тархалтыг тогтоон барихад дэлхийн нэр бүхий тэрбумтнууд нэгдэв.

Тэд хандив өргөх, судалгаа шинжилгээний ажлыг санхүүжүүлэх зэрэг арга хэмжээ авахаар болоод байна. Тухайлбал, Майкл Зукерберг, Билл Гейтс нар вирусийн шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлж байгаа бол “Алибаба” компанийг үүсэн байгуулагч Жак Ма АНУ-д оношлуур, амны хаалт хандивлахаа мэдэгдсэн. Харин “Гүүгл” компани иргэдэд зориулан мэдээллийн цахим хуудас хөгжүүлж байгаа аж.

Дэлхийн хамгийн баян хүн гэгдэх Amazon.com-ийг үүсгэн байгуулагч Жефф Безос, Азийн топ хөрөнгөтөн Reliance Industries-ийн эзэн Мукеш Амбани энэхүү үйлст нэгджээ.

Олон улсын судлаачид БНХАУ өвчний тархалтыг зогсоохын тулд хөл хорио тогтоох шийдвэр гаргаагүй бол өвчлөл, нас баралтын тоо одоо байгаагаас 6 дахин их, уг шийдвэрийг 7 хоногийн өмнө гаргасан бол уг тоо одоо байгаагаас 66 хувиар бага байх байсан хэмээн үзэж байна.

Санал болгох

Москвад бүх оршин суугчид өнөөдрөөс эхлэн гэр гэртээ тусгаарлагдана

ОХУ-ын нийслэл Москва хотын бүх оршин суугчид Даваа гарагаас эхлэн гэр гэртээ өөрсдийгөө тусгаарлах болсныг хотын захирагч Сергей Собянин өчигдөр мэдэгджээ.

13 цагийн өмнө
Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр

Дэлхий дахинд эмчийн жилийн дундаж цалин 152 мянга, сувилагч 67 мянга, эмнэлгийн ажилтны цалин 187 мянган ам.доллар байдаг байна.

13 цагийн өмнө
В.Путины хэвлэлийн төлөөлөгчөөс “Ковид-19” илэрлээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос “Ковид-19”-ийн  халдвар илэрчээ. Түүнд өчигдрөөс эхлэн өндөр халуурах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрсэн тул шинжилгээнд хамруулсан байна.

3 өдрийн өмнө
COVID-19: Халдвар аваагүй 21 орон, 16 арал үлджээ

Өнөөдрийн байдлаар дэлхийд 595 мянган хүн өвчилж, 27 мянган хүн амь насаа алдаад байгаа юм.

3 өдрийн өмнө