Хэрэглээний зээлийн хүү, үндсэн төлбөрийг 3 сараар хойшлуулав

2
2020 оны 3 сарын 182020-03-18
Хэрэглээний зээлийн хүү, үндсэн төлбөрийг 3 сараар хойшлуулав

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд оролцжээ.

Хуралдаанаас зээл авсан иргэний зөвхөн хэрэглээний зээл төлөлтийг гурван сараар хойшуулахаар болжээ. Зээл төлөх хугацааг хойшлуулсан гурван сард зээлийн хүү нэмж бодогдохгүй. Зээлдэгчийг чанаргүй, эрсдэлтэй зээл хэмээн ангилал бууруулахгүй. Энэ шийдвэр банкууд, ББСБ-т хамаарч бна. Нэгдүгээр сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 27 хүртэл үйлчилнэ гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд мэдээлэв.

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Хадгаламжийн даатгалын корпорацийн дарга багтдаг. Тус зөвлөлөөс өчигдөр гаргасан шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн сэтгүүлчдэд танилцуулсан.

Тэрээр, "Банкуудаас зээл авсан олон иргэн, ААН арилжааны банкуудад хандсан. Тэдний хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар бид ярилцлаа. Нийт 1.5 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлаар санал хүсэлтээ бидэнд өглөө. Тэдний 65 хувь нь ААН-ийн зээл байна.  Банкууд ч саналаа бидэнд хүргүүлсэн. Үүссэн асуудлыг хэрхэн хөнгөн шийдэх вэ гэж бид ярилцсан. Банкууд Зохистой харьцааны болон Актив ангиллын журмыг дагаж мөрддөг. Энэ журамд тодорхой өөрчлөлт оруулах хүсэлт тавьсан юм.

Банк бус санхүүгийн байгууллагууд ч зээл олгож байна. Бид бүх талд ашигтай байх хувилбарыг хайж үзлээ. Ямар хэмжээний зээлд ямар хүндрэл үүсэв гэдгийг судалж байна. Эхний ээлжид зарчмын шийдвэрээ гарган, зөвхөн хэрэглээний зээл авсан иргэн, ААН-үүдэд түр боломж олгож байна. Нийт зээлдэгчийн 97 хувийг хувь хүмүүс авсан. Энэ шийдвэр гарснаар зээлээ төлөхгүй гэж ойлгож болохгүй" гэлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, "Банк бус санхүүгийн байгууллага, ХЗХ системийн нийт зээлийн 7.4 хувь дээр ажиллаж байна. Энэ салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийнхээ хүсэлтийг үндэслээд шийдвэр гаргасан. Зээлийн эргэн төлөлтийг гурван сараар хойш нь татсан. 121 хоног хүртэл таны зээлийг хугацаа хэтэрсэн ангилалд оруулахгүй. Хямралын үед муу зээлд ангилагдаад явбал дараагийн зээл авах боломжгүй болдог. ББСБ, ХЗХ зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хоёроос дээш удаа өөрчлөлт оруулбал зээлийн ангилал нь буурдаг байсан. Үүнийг бууруулахгүй. Хэдэн ч удаа зээлийн хуваарьтаа өөрчлөлт оруулах боломжийг олгож байна" гэв.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, "Коронавирус тархах хүртэл эдийн засаг хэвийн үргэлжилж байв. Гэтэл дэлхийн олон оронд хүндрэл үүслээ. Энэ нь биднээс шалтгаалаагүй. Нэгэн нөхцөл байдал ингэж өөрчлөгдсөн тул бид арга хэмжээ авах шаардлага үүссэн. Бусад улс ямар арга хэмжээ ав байгааг судаллаа. Ингээд дээрх шийдвэрийг гаргаж байгаа юм. Монгол Улс нэгдүгээр сарын 27-нд онцгой дэглэм зарласан. Иймд 90 хоногийн хугацааг нэгдүгээр сарын 27-ноос эхлэн тооцно" гэсэн юм.

 

Санал болгох

195 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 72 тэрбум төгрөгийн хүү төлөгдөөгүй байна

2.5 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсчээ

12 цагийн өмнө
А.Үйлстөгөлдөр: Хувиараа НДШ төлдөг иргэдийг 10 сарын 1 хүртэл төлснөөр тооцно

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр коронавирусийн үеэр авч хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ иргэд, аж ахуй нэгжүүдээс нийгмийн даатгалын шимтгэлийг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл авахгүй гэж мэдээлсэн. Мөн хувь хүний орлогын албан татварыг зургаан сарын турш авахгүй гэсэн.

3 өдрийн өмнө
19 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй шийдвэр гүйцэтгэх  хуудсыг дуусгавар болголоо

Ингээд арван есөн тэрбум, долоон зуун долоон мянга, нэг тэрбум хоёр зуун хорин долоон мянган төгрөгийн гүйцэтгэх хуудсыг дуусгавар болгож, иргэдийн хохирол төлбөрийг барагдууллаа.

5 өдрийн өмнө
КОБАЯШИ ХИРОЮКИ: Монгол Улс ч, хөрөнгө оруулагч тал ч үр ашгаа хүртдэг бодит жишээг бий болгох хэрэгтэй

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд КОБАЯШИ ХИРОЮКИ-тай ярилцлаа. Тэрээр 1958 онд Япон улсын Киото мужид төрсөн. 1983 онд Япон улсын Чюү-О Их сургуулийг хуулийн мэргэжлээр төгссөн. 1983 онд Япон улсын ГХЯ-д шалгалт өгөн тэнцэж дипломат албанд орсон нэгэн.

7 өдрийн өмнө