44 настай эрэгтэй “Кентавр” зочид буудлын дөрвөн давхрын цонхоор  үсрэхийг завджээ

2020 оны 6 сарын 122020-06-12
44 настай эрэгтэй “Кентавр” зочид буудлын дөрвөн давхрын цонхоор  үсрэхийг завджээ

Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид өчигдөр таван хүний амь насыг авран хамгаалжээ. Тодруулбал, тагтан дээрээсээ унах гэж байсан бага насны хоёр хүүхэд, “Кентавр” зочид буудлын 4 давхрын цонхоор  үсрэх гэж байсан 44 настай Б-г, Туул голд живж байсан 17 болон 20 настай хүмүүсийг аварчээ.

Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Богд-Ар” хорооллын 21А байрны 4 давхрын тагтан дээрээс бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг өчигдөр /06.11/ 11:17 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 11:36 цагт очиж, 5 дугаар давхраас аврах олс ашиглан 4 дүгээр давхрын тагтаар орж, 4 настай эрэгтэй Б болон 2 настай, эрэгтэй Ж нарыг аварчээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, “Кентавр” зочид буудлын 4 давхрын цонхоор хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 06.11-ний өдрийн 17:56 цагт хүлээн авсан.  Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 18:13 цагт очиж, Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны иргэн Б /44 настай, эрэгтэй/-тай ярилцлага хийж буулган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн хошууч Л.Тамирт хүлээлгэн өгсөн. 

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Адам Ева”-ийн хөшөөнөөс баруун зүгт 500 метрт “Туул” голд хоёр хүн живж байна гэсэн дуудлагыг мөн өдрийн 17:42 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны харьяат иргэн 17 настай, эмэгтэй Х, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны харьяат иргэн 20 настай, эмэгтэй М нарыг “Туул” голд живж байсныг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Санал болгох

Тусгай үүргийн онгоц Туркийн Истанбул хот руу хөдөллөө

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

19 минутын өмнө
Өчигдөр шөнө 13 машин мөргөлдсөн ноцтой осол гарчээ

Хайлаастын замд арван гурван машин мөргөлдсөн ноцтой осол гарч таван хүн хүнд гэмтсэн байна.

23 минутын өмнө
Аялал зугаалгаар аядуу тайван зорчихыг “ЯАРААД ЯАХ ВЭ ДЭЭ” аян сануулж байна

Орон нутгийн замд бүртгэгддэг ослын 46 хувийг мөргөлдөх, 9.9 хувийг явган зорчигч дайрах, 28.2 хувийг онхолдох, 3.7 хувийг мал амьтан дайрах хэлбэр эзэлдэг байна. Иймд хөдөө орон нутагт зорчихдоо анхаарал болгоомжтой байж, болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

14 цагийн өмнө
ДХИС-ийн “Төв номын сан-спорт цогцолбор”-ын барилгын нээлтэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж оролцлоо

Нээлтэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж болон тус яамны харьяа агентлаг, байгууллагын удирдлагууд, ДХИС-ийн захирал, доктор, профессор, хошууч генерал Ш.Лхачинжав,  үе үеийн захирлууд, багш албан хаагч, сонсогч, оюутнууд оролцов.   

16 цагийн өмнө