Шведэд "залхуу хүнд" зориулсан ажлын байрны зар гарчээ

2020 оны 6 сарын 152020-06-15
Шведэд "залхуу хүнд" зориулсан ажлын байрны зар гарчээ

Гётеборг дахь галт тэрэгний буудалд өглөө болон оройдоо тодорхой цагт ирж гэрэл унтрааж, асаах хүн хайж байгаа аж. Тухайн ажилтан бусад цагт хүссэн зүйлээ хийж болох бөгөөд сард 2,300 ам.долларын цалинтай юм. Мөн мөнгөний хэмжээ жил бүр 3,2% өснө хэмээн ажил олгогчдын зүгээс амлаж байна.

Үүнээс гадна амралтын өдөр, ээлжийн амралт, тэтгэвэр зэргийг бүгдийг нь тооцоолжээ. Ингээд ч зогсохгүй тухайн хүн өөрөө л ажлаасаа гарахыг хүсэхгүй бол сонгогдсон ажилтныг насан туршид нь халахгүй байхаар шийдсэн байна.

Гэхдээ ажил горилогчдын хүсэлтийг 2025 оноос эхлэн авах юм байна. Учир нь тус галт тэрэгний буудал нь одоо баригдаж байгаа бөгөөд 2026 онд л ашиглалтад орох юм.

Санал болгох

ОХУ Монгол Улсыг ШХАБ-ын гишүүн болохыг дэмжинэ гэлээ

Хэрвээ Монгол Улс ШХАБ (Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага)-ын жинхэнэ гишүүн болох шийдвэр гаргавал Орос улс дэмжихэд бэлэн байгааг Москвагийн албаны эх сурвалж илэрхийлжээ.

6 өдрийн өмнө
Германы мах боловсруулах үйлдвэрийн 730 ажилчнаас халдвар илэрчээ

ХБНГУ-ын мах боловсруулах салбарт 200 мянга орчим хүн ажилладаг бөгөөд тэдний дунд Зүүн Европын ажилчид их байдаг бөгөөд тэд олноороо нэг байранд амьдардаг байна. 

20 өдрийн өмнө
АНУ-д байгаа монгол иргэд суулт хийж байна

АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудын төлөөлөл Вашингтон хотын элчин сайдын яамны гадна тайван суулт хийж байна. Тэдний виз дууссанаас гадна мөнгөгүй, орон байргүй болжээ.

22 өдрийн өмнө
Энэ сард Москвад РОБОТ АЖИЛТНУУДТАЙ KFC үүдээ нээнэ

Бэлэн болсон захиалгыг робот тусгай шүүгээнүүдэд дугаарын дагуу байрлуулах юм байна. Мөн захиалагчийн царайг таних систем бүхий уг шүүгээ хэрэглэгчийг дөхөж ирэхэд автоматаар онгойх аж.

23 өдрийн өмнө