Ж.Аюуш: Мөрөөдлийнхөө хашаа байшинг өөрсдөө барьж ХААН шиг л амьдарч байна

2020 оны 6 сарын 192020-06-19

 

Ж.Аюуш.jpg

Хашаандаа мөрөөдлийнхөө орчинг бүрдүүлж, сайхан амьдарч болохыг үлгэрлэж буй  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Ж.Аюуштай цахимаар холбогдож ярилцлаа. Тэрээр эхнэр хоёр хүүгийн хамт хоёр өрөө байраа зарж, хоосон газар дээр мөрөөдлийнхөө хашаа байшинг босгож байгаа жирийн нэг залуу юм.

“Хүүхдүүдээ эрүүл аюулгүй,амар тайван орчинд өсгөх нь хамгийн том аз жаргал”

-Та өөрийгөө болон гэр бүлээ товчхон танилцуулахгүй юу?

-Намайг Ж.Аюуш гэдэг. Эхнэр 2 хүүгийн хамт амьдардаг. Том хүү 5 настай. Бага хүү маань хоёртой. Өвөрхангай аймгийн уугуул оршин суугч. Инженер, Нягтлан бодогч мэргэжилтэй. Одоо хувийн байгууллагат менежер хийдэг. Эхнэр маань нүүр амны их эмч. Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод мэргэжлээрээ ажилладаг.

-Хөдөө амьдрахын сайхан зүйл нь юу вэ?

-Хөдөө амдрана гэдэг чинь сайхан шүү дээ. Тухайлбал агаарын бохирдол, түгжрэлгүй, хүмүүс нь стрэссгүй, амгалан тайван, хүн чанараа алдаагүй гэх мэт олон сайхан зүйлстэй. Мөн хотоос дутаад байх зүйл хөдөөд байхгүй. Цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн парк, кино театр, усан бассейн, спорт заал, фитнесс, иогийн төв, том худалдааны сүлжээ дэлгүүрүүд гээд хотод байдаг бүх зүйл байдаг. Тиймээс хотын иргэдээс илүү тухтай, стрессгүй, амар тайван амьдарч байна.

 

аюуш2.jpg

-Хоёр өрөө орон сууцаа зарж, хашаа байшинд амьдрах болсон. Яагаад ийм шийдвэрт хүрсэн бэ?

- Манайх байранд амьдардаг байхад их хэцүү байсан. Цонхоо онгойлгоход л бөөн утаа орж ирнэ. Хүүхдүүд маань тоглох талбайгүй болохоор үргэлж утас, зурагтнаас салахгүй. Хажуу болон дээд айлууд дуу чимээ ихтэй ер нь их л эрх чөлөөгүй тух муутайхан л амьдарч байсан. Тэгээд эхнэртэйгээ зөвлөлдөөд хоёр өрөө байраа зарж, газар авч байшингаа барьсан. Харин одоо бол эрх чөлөөтэй өөрсдийнхөө дураар эрүүл аюулгүй орчинд хаан шиг л амьдарч байна.

-Хашаагаа маш сайхан тохижуулсан байсан. Хэзээ юунаас эхэлж тохижуулсан бэ?

-Гурван жилийн өмнө орон сууцаа зарж, хоосон газар хашаа байшин барьж эхэлсэн. Эхний жил байшингаа барьж тохижуулаад хоёр дахь жилээс хашааны тохижилтын ажлаа эхэлсэн. Явган хүний зам, террасс, машины зогсоол, сагсны талбай, сүүдрэвч зэргийг хоёр дахь жилдээ хийн, энэ жилээс ногоон байгууламжийн ажлаа эхлүүлсэн. Мод, зүлэг, хүлэмжинд нарийн ногоо тарьж, хашааныхаа хэсэгхэн газарт төмс хүнсний ногоо тарьсан байгаа.

аюуш3.jpg

-Хүн бүр хашаандаа ногоон байгууламж тэр тусмаа зүлэг тарих битүүхэн бодолтой явдаг. Зүлэг тарих хэр хүндрэлтэй вэ?

-Зүлэг тарина гэдэг зүгээр үр цацаад услаад болчихдог зүйл биш. Маш их хөдөлмөр шаардсан ажил байна билээ. Зүлэг тарихад: үржил шим сайтай хар шороо, ажлын гар багаж /хүрз, тийпүү, тармуур, жоотуу, лоом, тэрэг/ зүлэг үрлэгч, буузний жигнүүр /зүлэгний үр цацсаны дараа элсээр хучихад жигнүүрээр элсийг жигд тараана/, усалгааны шланк, холбох хэрэгсэлүүд, бороожуулалт хэрэглэнэ.

Ажиллагаа ихтэй ч хүн өөрийн хүссэн зүйлээ хийж байхад хүндрэлтэй зүйл гэж байхгүй

-Хэдэн метр квадратад тарьсан бэ. Насжилт нь хэр вэ?

-Манайх хашааныхаа 360 м2 талбайг зүлэгжүүлсэн. Анх удаа тарьж байгаа болохоор насжилтыг нь сайн мэдэхгүй байна.

Зүлэг тарихад хамгийн чухал зүйл бол хөрс бэлдэх. Дараа нь сайн сортын үр, тэгээд байнгын арчилгаа усалгаа хийх нь маш чухал. Зүлэг тарихаар төлөвлөж байгаа бол усалгааны асуудлаа сайтар шийдсэн байх хэрэгтэй.

Газрын үндсэн хөрсийг 20-30см-ын гүнд сийрүүлэн ногооны үндэс, чулууг нэг бүрчлэн түүж талбайн тэгшлэгээг гараар хийн, хар шороон хөрс дэвсэж, жижиг үрлэгч гар машинаар үрээ цацаад элсээр хучих хэрэгтэй. Зүлэгний үрээ “Соёолж төв”-өөс авсан. Олон наст нугын ботула гэдэг үр тарьсан.

-Таны тарьсан энэ зүлэг дараа зун өөрөө ургах уу. Юугаараа онцлог давуу талтай вэ?

-Зүлэг байнгын арчилгаатай байж л сайхан өтгөрч ногоорч ургадаг. Одоогоор өглөө орой болгон услаж байгаа. Ургалт эхлэхээр 5см-ээс өндөргүй болгон тайралт хийж, долоо хоногт хоёр удаа  усладаг гэсэн. Олон наст нугын ботула гэдэг үрээр тарисан гэдгээ түрүүн хэлсэн. Энэ зүлэг нь үржил шим муутай сүүдэрхэг сэрүүн нөхцөлд ургах чадвар сайн байдаг юм билээ.

 

аюуш4.jpg

-Зүлэг тарихаар төлөвлөж байгаа хүмүүст хандаад зөвлөгөө өгвөл?

-Зүлэг тарихад хөрс бэлдэх л хамгийн их хөдөлмөр,санхүү шаардсан ажил байдаг. Бусад нь бол гайгүй, олон жил сайхан ногоон зүлэгтэй байя гэвэл эхлээд тарихдаа л стандартын дагуу зөв тарих хэрэгтэй юм шиг санагдсан.

-Зүлэг тарихын өмнө судалгаа хийсэн байх. Зөвлөгөөг хэнээс авсан бэ?

Зүлэг тарих талаар фэйсбүүк, Youtube, google-ээс хоёр жил судалсан. Мөн зүлэг ногоо тарьдаг хүмүүстэй уулзаж зөвлөгөө авсан. Нийт зардал 1.4 сая орчим төгрөг болсон.

Хүүхдүүд маань гадаа хөл нүцгэн гүйлдэж тоглоод гэртээ ч орохоо  байсан

аюуш5.jpg

-Гэр бүлийнхэн нь яаж хүлээж авсан бэ. Хамт хийсэн үү?

-Эхнэр маань их дэмжсэн. Хүүхдүүд маань одоо ургасан байгааг хараад бөөн баяр болж байгаа.Гадаа хөл нүцгэн гүйлдэж тоглоод гэртээ ч орохоо  байсан.

Амьдралын аз жаргал гэдэг нь үр хүүхдүүд аюулгүй эрүүл саруул орчинд өсч торинон тав тухтай стрессгүй, амгалан тайван амдрахад л байдаг юм байна.

-Хүн бүр орон сууцнаас илүү, хашаа байшингаа засварлаж аятай тухтай амьдрахыг боддог болсон байна.Танай хашаа байшинг хараад хүмүүс үлгэр дуурайлал авч байна уу?

- Ойр орчмын айлууд манайхыг нэг юм хийхээр л дуурайгаад хийдэг. Манай ах хашаагаа манайхтай яг адилхан болгож байгаа, мөн манай хажууд газар авч байшин барьсан.

-Цаашдаа хашаагаа өөрөөр яаж тохижуулах вэ?

-Тохижилтын  ажил 80 хувьтай байгаа. Одоо хогын сав, ажлын байр, хашааны гадна автомашины зогсоол, гэрэлтүүлэг нэмж хийх төлөвлөгөөтэй байгаа. Хашааны тохижилтоо хүнд мөнгө өгч үнэтэй материалаар хийхээсээ илүүгээр хямд төсөр хуучин голдуу материалаар өнгө үзэмж, чанартайгаар  өөрөө хийхээр зорьж байгаа.

 

 

Санал болгох

Д.Батсүх: Өнөөдрийн Ж.Эрдэнэбатын жишээ ирээдүйд болох буруу жишгийн эхлэл бүү байгаасай

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр анхан шатны шүүхээс зургаан жилийн ял биеэр эдлэх, эдэлж гарч ирээд зургаан жилийн хугацаанд нийтийн албанд ажиллах эрхгүй байх ял сонссон. Үүнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймагт нөхөн сонгууль явуулах нь, Ж.Эрдэнэбат албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн учраас дахин УИХ-ын сонгуульд өрсөлдөх боломжгүй боллоо, 12 жил буюу гурван сонгууль өнжих нь гэсэн мэдээллүүд гарч эхлэв. Бид шүүх хурлын дараа түүний өмгөөлөгч Д.Батсүхээс цөөн зүйл тодруулсан. Д.Батсүх нь Монголын Хуульчдын холбооны анхны ерөнхийлөгч бөгөөд туршлагатай өмгөөлөгч нарын нэг юм.

2 өдрийн өмнө
Т.Сайнжаргал: Архивын баримт дахин давтагдашгүй цор ганц хувь учраас номноос илүү үнэ цэнэтэй

Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын захирал Т.Сайнжаргалтай ярилцлаа.

8 өдрийн өмнө
Roockie: Кинонд тоглуулахаас өөр аргагүй болтол нь “ОД”  болно гэж боддог

Roockie: Хутгалснаасаа хойш нэг ч удаа холбоо бариагүй, УУЧЛАЛ гуйгаагүй Roockie: Хутгалуулж бэртсэн ч чамтай байхыг хүсч байна Таван харандаа байхад арай өөр өнгийн харандаа байхыг хүсдэг

16 өдрийн өмнө
Ж.Аюуш: Мөрөөдлийнхөө хашаа байшинг өөрсдөө барьж ХААН шиг л амьдарч байна

Хашаандаа мөрөөдлийнхөө орчинг бүрдүүлж, сайхан амьдарч болохыг үлгэрлэж буй  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Ж.Аюуштай цахимаар холбогдож ярилцлаа. Тэрээр эхнэр хоёр хүүгийн хамт хоёр өрөө байраа зарж, хоосон газар дээр мөрөөдлийнхөө хашаа байшинг босгож байгаа жирийн нэг залуу юм.

20 өдрийн өмнө