ШИРЭЭНИЙ НОМ | Л.ХАСАР

2020 оны 6 сарын 192020-06-19
ШИРЭЭНИЙ НОМ | Л.ХАСАР

Манай сайтын “Ширээний ном” буланд “Нисванис” хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан оролцож, яруу найрагч Л.Хасарыг урьсан юм. /ӨМНӨХИЙГ ЭНДЭЭС/ 

_______________________________________________

-Таны ширээний ном юу вэ? Ширээний номоо хоёр өгүүлбэрээр тодорхойлооч?

-Ажлын шугамаар янз бүрийн ном унших хэрэг гардаг. Яг миний ширээн дээр байдаг ном гэх юм бол миний аавын номууд. Энэ номууд бол аавын минь хайр, ухаарал...

1234.jpg
Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн хэвлүүлж амжаагүй оюун санааны өвийг  түүний хүү яруу найрагч Л.Хасар  өнгөрсөн онд эмхэтгэн хэвлүүлсэн билээ. 

Харин сүүлд уншсан номуудаас Ма Жианы “Хэлээ гарга” Чарльз Буковскигийн “Хүүхнүүд” Үй Хуагийн “Цусаа худалдсан тэмдэглэл” роман маш их таалагдсан. Хүүхэд байхдаа  В.Обручевын "Саниковын газар"  номыг маш их уншсан. Ер нь үлгэрийн номд л их дуртай байсан даа.

123.jpg

-Та ширээний номтойгоо анх хэдийд, хэрхэн учирсан бэ?

-Ширээний ном гэдгийг би хүүхэд байхдаа анзаардаггүй байсан. Тэр үед Орос орчуулгын номууд маш их таалагддаг байсан. Сергей Есениний шүлгүүд, "Дэлхийн 108 суут сэтгэгч" гээд ном Орос хэл дээр анх 2 боть гарч байсан. Тэр их амттай ном байсан. Гэхдээ эдгээрээс ширээний ном энэ гээд хэлэхэд хэцүү. Би өөрөө тогтвортой араншинтай хүн биш болохоор байнга л шинэ юм хайж, эрэлхийлдэг.

-Ширээний ном танд яагаад чухал бас яагаад онцгой санагддаг вэ?

-Хүн бүрт өдрийн тэмдэглэл заавал байх ёстой юм шиг санагддаг. Харин хувь хүний онцлогоос шалтгаалах учраас хүн бүрт ширээний ном байх албагүй байх.  Хүн хэдий хэр өөрчлөгдөнө, өсөж дэвжинэ, төдий чинээ уншиж байгаа ном байнга өөрчлөгддөг. Бид ширээний ном гээд нэг ном бариад суугаад байвал хүүхэд чигээрээ л өтлөх нь байна шүү дээ. Би тогтоол усанд дургүй л дээ.

-Ширээний номынхоо хамгийн дуртай хэсгээс эшлээч?

-“Ариун дагшин хэмээгдсэн энэ оронд бурхан будда ч өөрийгөө аварч чадахааргүй нөхцөл бүрэлдсэн байхад өчүүхэн би хэрхэн аврагдахсан билээ”  Сүүлд уншсан номуудаас  хамгийн хүчтэй санагдсан нь Ма Жианы “Хэлээ гарга”. Эл номоос өөрт таалагдсан хэсгээсээ эшлэлээ. Энэ хэсэгт зөвхөн Түвэдийг хэлээд байгаа юм биш. Хүн төрөлхтнийг хэлж байгаа юм шиг санагдсан. 

-Энэ булан өртөөчлөн үргэлжлэх юм. Та дараагийн зочныг урина уу?

-Орчуулагч, яруу найрагч М.Батбаярыг уримаар байна. Сүүлийн үеийн яруу найргийн бүтээлүүдээс М.Батбаярын “Өртөөн хэлэгддэг үгс” ном маш их таалагдсан. Өндөр мэдрэмжтэй, уянгатай яруу найрагч. Энэ хүн ямар ширээний номтой бол номын тухай юу гэж боддог бол гэдэг сонин байна. 

Санал болгох

Монгол жүжигчдийн тоглосон кино ирэх сард нээлтээ хийнэ

Энэхүү киноны гол дүрд монгол жүжигчин Б.Ганчимэг тоглосон юм. Мөн Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Гүрсэд , Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тоглосон юм.

7 өдрийн өмнө
Долдугаар сард аялвал зохих долоон газар | Хөвсгөл нуур

Дэлхий нийтэд коронавирусийн халдвар тархаад байгаа энэ үед дотоодын жуулчид л аялал жуулчлалаа аврах боломжтой юм. Тиймээс бид гадаад дотоодын хэнбугай ч хөл тавихыг хүсдэг Хөвсгөл нуур руу аялахаар зорьж буй аялагчдад амралтын газрын үнэ ханш, хэрхэн очих тухай мэдээллийг хүргэж байна.

7 өдрийн өмнө
Дуучин УКА аавдаа зориулж дуу бүтээжээ

"The VOICE Of Mongolia" шоуны шүүгчээр ажиллаж байх үед аав нь бурхан болсон юм. Гэсэн ч тэрбээр шоугаа амжилттай өндөрлүүлсэн билээ.

9 өдрийн өмнө
"Д.Нямхүү эмчийг зураад урам авсан, одоо цагдаа, онцгойгийнхноо алдаршуулна"

Энэ цагийн эгэл баатруудад зориулж үлэмж хэмжээний ханын зураг зурж талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн ах дүү зураачдаас ярилцлага авлаа. Тэднийг Б.Даваажаргал. Б.Бямбажаргал гэдэг. Төрсөн ах дүү хоёр. Аав ээжийнх нь аль аль нь зурах авьяастай учраас багаасаа зураг зурах хоббитой байжээ. Ах дүү хоёр хамтарч ажиллаад найман жилийн нүүрийг үзэж байна.

9 өдрийн өмнө