Ц.Содномцэрэн: Увс аймгийн санал авах гурван байранд аянга буусан

2020 оны 6 сарын 242020-06-24
Ц.Содномцэрэн: Увс аймгийн санал авах гурван байранд аянга буусан

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт өндөрлөлөө. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэн санал хураалтын 21.00 цагийн дүнг танилцуулна.

Тэрбээр "Улсын хэмжээнд 2070 санал авах байранд санал хураалтын дүн гарна. Эхний дүн хэсэг дээр гарна, энэ дүнг 2070 санал авах байранд ажиллаж буй нам, эвслийн ажиглагчдад хэвлэж өгнө. Энэ ажиллагаа 10-20 минут үргэлжлэх байх. 

Дараа нь нэр дэвшигчдийн дүнг хэвлэж өгсний дараа СЕХ-ны Төв серверт шивж оруулна. СЕХ-нд улсын хэмжээнд сонгуулийн дүн гарна.

2070 хэсгийн 400 гаруй нь ямар нэг сүлжээнд холбогдоогүй учир дүн мэдээ дамжуулахад саад учирч магадгүй байна. Увс аймгийн Баруунтуруун, Өндөрхангай, Зүүнхангай сумын санал авах байранд аянга буусан" гэсэн юм. 

Санал болгох

Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд нар татагдах болзлоо хангасныг шүүх тогтоожээ

Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж, зөрчил үйлдэгдснийг тогтоож, шүүхэд шилжүүлжээ. Тус маргааныг 2020 оны зургадугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хар хорин дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхээр  хэлэлцээд  256-р  шийтгэврээр Сонгуулийн тухай хууль зөрчсөнийг тогтоосон аж.

12 өдрийн өмнө
С.Жавхлан: Энэ яваа насандаа ахиж хэзээ ч нутагтаа ирэхгүй

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт өндөрлөсөн юм. Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар улиран сонгогдсон бол АН-аас О.Цогтгэрэл сонгогдсон билээ.

15 өдрийн өмнө
Ц.Оюунгэрэл: Би АН-ын даргад нэрээ дэвшүүлнэ

УИХ-ын сонгуульд олонхийн  санал авч чадаагүй бол сонгуулийн дүн гармагц, намын дарга, намын дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг огцорсонд тооцно гэсэн байдаг.

15 өдрийн өмнө
2000 оноос хойш тогтмол буурч байсан үзүүлэлт сэргэж, сонгуулийн ирц 73.64 хүрсэн байна

УИХ-ын 29 тойргоос 15 тойргийн дүн эцэслэн гарлаа

15 өдрийн өмнө