2021 оны Алтан Бөмбөрцөг наадам хоёрдугаар сард болно

2020 оны 6 сарын 252020-06-25
2021 оны Алтан Бөмбөрцөг наадам хоёрдугаар сард болно

78 дах удаагийн Алтан Бөмбөрцөг шагнал гардуулах ёслолыг хойшлуулж,  2021 оны хоёрдугаар сарын 28-нд уг наадам эхлэхээр болжээ. Энэхүү шагналыг жил бүрийн шилдэг дэлгэцийн кино, телевизийн нэвтрүүлэгүүдээс шалгаруулан олгодог юм.

Коронавирусийн халдварын улмаас 2021 оны Алтан Бөмбөрцөг наадамд өрсөлдөж буй бүтээлүүдийг сонгон шалгаруулах дүрэмд өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал,  өмнө нь нэр дэвшиж буй бүтээлүүдийг холбооны гишүүдэд тусад нь кино театрт танилцуулдаг байсан бол, онлайнаар эсвэл DVD хувилбараар үзэх боломжтой болсон байна. 

Дашрамд сонирхуулахад, 2021 оны Алтан Бөмбөрцөг ёслолыг жүжигчин Тина Фей болон Эми Полер нар хөтлөхөөр болжээ.

 

Санал болгох

Монгол жүжигчдийн тоглосон кино ирэх сард нээлтээ хийнэ

Энэхүү киноны гол дүрд монгол жүжигчин Б.Ганчимэг тоглосон юм. Мөн Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Гүрсэд , Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тоглосон юм.

7 өдрийн өмнө
Долдугаар сард аялвал зохих долоон газар | Хөвсгөл нуур

Дэлхий нийтэд коронавирусийн халдвар тархаад байгаа энэ үед дотоодын жуулчид л аялал жуулчлалаа аврах боломжтой юм. Тиймээс бид гадаад дотоодын хэнбугай ч хөл тавихыг хүсдэг Хөвсгөл нуур руу аялахаар зорьж буй аялагчдад амралтын газрын үнэ ханш, хэрхэн очих тухай мэдээллийг хүргэж байна.

7 өдрийн өмнө
Дуучин УКА аавдаа зориулж дуу бүтээжээ

"The VOICE Of Mongolia" шоуны шүүгчээр ажиллаж байх үед аав нь бурхан болсон юм. Гэсэн ч тэрбээр шоугаа амжилттай өндөрлүүлсэн билээ.

9 өдрийн өмнө
"Д.Нямхүү эмчийг зураад урам авсан, одоо цагдаа, онцгойгийнхноо алдаршуулна"

Энэ цагийн эгэл баатруудад зориулж үлэмж хэмжээний ханын зураг зурж талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн ах дүү зураачдаас ярилцлага авлаа. Тэднийг Б.Даваажаргал. Б.Бямбажаргал гэдэг. Төрсөн ах дүү хоёр. Аав ээжийнх нь аль аль нь зурах авьяастай учраас багаасаа зураг зурах хоббитой байжээ. Ах дүү хоёр хамтарч ажиллаад найман жилийн нүүрийг үзэж байна.

9 өдрийн өмнө