Ц.Оюунгэрэл: Би АН-ын даргад нэрээ дэвшүүлнэ

2020 оны 6 сарын 252020-06-25
Ц.Оюунгэрэл: Би АН-ын даргад нэрээ дэвшүүлнэ

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар ам нээлээ.

Тэрбээр "Манай нам хоёр удаа ялагдлаа. Дараалан ялагдаж байгаагийн хувьд маш нухацтай дүгнэлт хийх цаг үе ирээд байна. Залуус саналаа маш сайн өгсөн. Гэхдээ тэдний санал бөөгнөрөл үүсгэж чадсангүй. Тал тал тийшээ хуваагдлаа. Нам ард түмний саналыг татаж авч чаддаг болтлоо шинэчлэх хэрэгтэй. 

Шөнө 00.00 цагийн байдлаар манай нам удирдлагагүй болчихсон байгаа. Дүрмээрээ юу гэж байсан байдаг вэ гэхээр УИХ-ын сонгуульд олонхийн  санал авч чадаагүй бол сонгуулийн дүн гармагц, намын дарга, намын дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг огцорсонд тооцно гэсэн байдаг. Үүнийг ажлын 5 хоногт багтаан албажуулах ёстой. Өнөөдөр тэгэхээр АН-д гарын үсэг зурах хүн байхгүй болчихсон гэсэн үг. 

Гишүүд нь намын даргаа сонгодог ч гэсэн намын даргыг ард түмэн дүн тавиад огцруулчихдаг.АН-ын гишүүд одоо шинэ даргаа сонгоно. Нам ялагдсан аймаг, дүүргүүд дээр үндсэн дүрмийн хорооны гишүүд бас огцорчихсон байгаа.

АН-ын шинэ даргыг батлахад 90 хоногийн хугацаа бий. Есдүгээр сарын 25 гэхэд шинэ дарга гарч ирэх ёстой. Тиймээс сонголт бий болгоё. Намын гишүүн ч намын даргад нэрээ дэвшүүлж болно. Манай намд эмэгтэй дарга урьд нь байгаагүй. Эмэгтэйчүүд намын даргын өрсөлдөөнд оръё гэж зориглож байгаагүй. Дандаа л эрэгтэй дарга нарыг гаргахад арын албанд нь ажиллаж байсан байна. Тиймээс би ч гэсэн нэрээ дэвшүүлнэ" гэсэн юм. 

 

 

Санал болгох

Дүнгээ тавиулсан улстөрчид буюу туг тойрохгүй бөхчүүд

НИТХ-ын тогтоол батлах рангтай нөхөд УИХ-д орж хууль батална гэж баахан томорчихоод, сонгуульд навс ялагдахаараа эргээд тогтоол баталдаг дарга болгоод өгөөч гэж иргэдээсээ ичиж нүүргүй гуйх нь шившиг. Тэртэй тэргүй саяын УИХ-ын сонгуулиар НИТХ-аас парламентч болох гэж үзсэн нөхдөд тойргийнх нь иргэд дүнг нь шаг хийтэл тавьчихсан.

17 өдрийн өмнө
Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд нар татагдах болзлоо хангасныг шүүх тогтоожээ

Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж, зөрчил үйлдэгдснийг тогтоож, шүүхэд шилжүүлжээ. Тус маргааныг 2020 оны зургадугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хар хорин дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхээр  хэлэлцээд  256-р  шийтгэврээр Сонгуулийн тухай хууль зөрчсөнийг тогтоосон аж.

3 сарын өмнө
С.Жавхлан: Энэ яваа насандаа ахиж хэзээ ч нутагтаа ирэхгүй

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт өндөрлөсөн юм. Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар улиран сонгогдсон бол АН-аас О.Цогтгэрэл сонгогдсон билээ.

3 сарын өмнө
Ц.Оюунгэрэл: Би АН-ын даргад нэрээ дэвшүүлнэ

УИХ-ын сонгуульд олонхийн  санал авч чадаагүй бол сонгуулийн дүн гармагц, намын дарга, намын дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг огцорсонд тооцно гэсэн байдаг.

3 сарын өмнө