С.Жавхлан: Энэ яваа насандаа ахиж хэзээ ч нутагтаа ирэхгүй

2020 оны 6 сарын 252020-06-25
С.Жавхлан: Энэ яваа насандаа ахиж хэзээ ч нутагтаа ирэхгүй

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт өчигдөр өндөрлөж, Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар улиран сонгогдсон бол АН-аас О.Цогтгэрэл сонгогдсон билээ.

Харин өөрийн төрөлх нутагт Увс аймагтаа нэр дэвшсэн С.Жавхлан мандат авч чадаагүй юм. 

Тэрбээр “Нутгийнхандаа хандаж нэг үг хэлье. Энэ өдрөөс миний дууг хэн ч битгий сонсоорой. Энэ яваа насандаа ахиж  хэзээ ч нутагтаа ирэхгүй.. Мөнгөнд хууртдаггүй болсон хойноо надтай уулзаарай. Миний ах дүүс мэнд амгалан жаргалтай байх болтугай. Монголыг мөнгө дийлдэг юм байна. Зүрх сэтгэлдээ монголоо хайрлаж яваарай” хэмээн цахим хуудсаараа мэдээлэл хийлээ. 

Санал болгох

Дүнгээ тавиулсан улстөрчид буюу туг тойрохгүй бөхчүүд

НИТХ-ын тогтоол батлах рангтай нөхөд УИХ-д орж хууль батална гэж баахан томорчихоод, сонгуульд навс ялагдахаараа эргээд тогтоол баталдаг дарга болгоод өгөөч гэж иргэдээсээ ичиж нүүргүй гуйх нь шившиг. Тэртэй тэргүй саяын УИХ-ын сонгуулиар НИТХ-аас парламентч болох гэж үзсэн нөхдөд тойргийнх нь иргэд дүнг нь шаг хийтэл тавьчихсан.

17 өдрийн өмнө
Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд нар татагдах болзлоо хангасныг шүүх тогтоожээ

Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж, зөрчил үйлдэгдснийг тогтоож, шүүхэд шилжүүлжээ. Тус маргааныг 2020 оны зургадугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хар хорин дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхээр  хэлэлцээд  256-р  шийтгэврээр Сонгуулийн тухай хууль зөрчсөнийг тогтоосон аж.

3 сарын өмнө
С.Жавхлан: Энэ яваа насандаа ахиж хэзээ ч нутагтаа ирэхгүй

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт өндөрлөсөн юм. Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар улиран сонгогдсон бол АН-аас О.Цогтгэрэл сонгогдсон билээ.

3 сарын өмнө
Ц.Оюунгэрэл: Би АН-ын даргад нэрээ дэвшүүлнэ

УИХ-ын сонгуульд олонхийн  санал авч чадаагүй бол сонгуулийн дүн гармагц, намын дарга, намын дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг огцорсонд тооцно гэсэн байдаг.

3 сарын өмнө