13 АСУУЛТ | Д.АМАРТҮВШИН

2020 оны 6 сарын 262020-06-26
13 АСУУЛТ | Д.АМАРТҮВШИН

Манай сайт “13 асуулт” буланг өнгөрсөн сараас эхлэн хөтлөж буй бөгөөд өмнөх дугаарт зураач Б.Төрмөнх оролцсон юм. /ӨМНӨХИЙГ ЭНДЭЭС/

Харин бид энэ удаа "Comedy Lab" клубын гишүүн, комедиан Д.Амартүвшинг урилаа. Таныг ч бас урьж байна.

__________________________________________________

-Та хамгийн сүүлд хэзээ автобусанд суусан бэ?

- Өчигдөр автобусанд суусан.

-Та шударга хүн үү?

- Өөрийн үзэл санаандаа үнэнч шударга байхыг хичээдэг.

-Аминд тулсан шаардлагатай үе гарвал хулгай хийх үү?

- Яаж ч магадгүй, аминд тулсан газар хүн юу ч хийхэд бэлэн байдаг шүү дээ.

-Боловсрол мэдлэг үү эсвэл хэрэглээ юү?

-Мэдээж боловсрол мэдлэг.

-Ямар ч мөнгөгүй болчихвол хамгийн түрүүнд юу хийж мөнгө олох вэ?

-Би массаж сайн хийдэг, дуудлагаар хүүхнүүдэд массаж хийж мөнгө олж болох юм.

-Хэрэв та Монгол Улсын ерөнхий сайд болвол хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Бизнес дахь төрийн оролцоог үгүй хийж, Монголыг бизнес эрхлэгчдийн диваажин болгох байсан.

-Бусдаас сонсоход урамтай үг?

-“Миний хараагүй өнцөг байна” гэдэг үгийг сонсох дуртай.

-Урам зориггүй үедээ хэрхдэг вэ?

- Ном унших, эсвэл YouTube хуудсаар зочилдог.

-Амьдралын сайхан нь?

-Алдсан алдаанаасаа суралцах.

-Хэрэв танд Улсын баяр наадмаар зодоглох боломж олдвол хэнтэй хүч үзэх вэ?

-Хэнтэй ч хүч үзмээргүй байна.

-Та тааварлагч уу, эргэцүүлэн бодогч уу?

-Эргэцүүлэн бодогч.

-Хамгийн сүүлд хэзээ Нарантуул зах орсон бэ?

-Гурван долоо хоногийн өмнө ороход хүн багатай байсан шүү.

-УИХ-ын гишүүдээс хэн нэгэнтэй нь болзоонд яв гэвэл хэнтэй нь явах вэ?

-УИХ-ын гишүүн асан М. Билэгт 4 жилийн турш аж ахуй нэгжүүдийг өмгөөлж төрийн дарамтыг багасгах талд үг хэлдэг байсан болохоор М.Билэгт гишүүнтэй болзоно.

Санал болгох

Монгол жүжигчдийн тоглосон кино ирэх сард нээлтээ хийнэ

Энэхүү киноны гол дүрд монгол жүжигчин Б.Ганчимэг тоглосон юм. Мөн Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Гүрсэд , Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тоглосон юм.

7 өдрийн өмнө
Долдугаар сард аялвал зохих долоон газар | Хөвсгөл нуур

Дэлхий нийтэд коронавирусийн халдвар тархаад байгаа энэ үед дотоодын жуулчид л аялал жуулчлалаа аврах боломжтой юм. Тиймээс бид гадаад дотоодын хэнбугай ч хөл тавихыг хүсдэг Хөвсгөл нуур руу аялахаар зорьж буй аялагчдад амралтын газрын үнэ ханш, хэрхэн очих тухай мэдээллийг хүргэж байна.

7 өдрийн өмнө
Дуучин УКА аавдаа зориулж дуу бүтээжээ

"The VOICE Of Mongolia" шоуны шүүгчээр ажиллаж байх үед аав нь бурхан болсон юм. Гэсэн ч тэрбээр шоугаа амжилттай өндөрлүүлсэн билээ.

9 өдрийн өмнө
"Д.Нямхүү эмчийг зураад урам авсан, одоо цагдаа, онцгойгийнхноо алдаршуулна"

Энэ цагийн эгэл баатруудад зориулж үлэмж хэмжээний ханын зураг зурж талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн ах дүү зураачдаас ярилцлага авлаа. Тэднийг Б.Даваажаргал. Б.Бямбажаргал гэдэг. Төрсөн ах дүү хоёр. Аав ээжийнх нь аль аль нь зурах авьяастай учраас багаасаа зураг зурах хоббитой байжээ. Ах дүү хоёр хамтарч ажиллаад найман жилийн нүүрийг үзэж байна.

9 өдрийн өмнө