Ерөнхийлөгч өнөөдрөөс 30 хоногийн дотор анхдугаар чуулганыг товлон зарлана

2020 оны 6 сарын 292020-06-29
Ерөнхийлөгч өнөөдрөөс 30 хоногийн дотор анхдугаар чуулганыг товлон зарлана

Сонгуулийн дүнгээр олонхын санал авсан 76 нэр дэвшигч өнөөдөр УИХ-ын гишүүний үнэмлэхээ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдээс гардан авлаа. 

УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан гишүүд Анхдугаар чуулганд тангараг өргөснөөр гишүүний бүрэн эрх нь баталгааждаг. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.1-д “Анхдугаар чуулганыг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч зарлигаар товлон зарлаж хуралдуулна” хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл, долоодугаар сарын 24-ний өдрөөс өмнө Анхдугаар чуулганыг зарлан хуралдуулах ёстой. Энэ дагуу Ерөнхийлөгч зарлиг  гаргахдаа Улсын Их Хуралд суудал авсан намуудтай зөвшилцсөний үндсэн дээр Анхдугаар чуулганы товыг тогтоно хэмээн хуульд заажээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас Анхдугаар чуулганы тов гарсан эсэхийг тодруулахад одоогоор товыг тогтоогүй байна гэсэн хариулт өглөө. 

Ташрамд дурдахад, СЕХ-ноос өнөөдөр сонгуулийн дүн болон УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх гэж байна. Үүний дараа Ерөнхийлөгч Анхдугаар чуулганыг зарлан хуралдуулснаар шинэ гишүүд тангаргаа өргөх юм. 

Анхдугаар чуулганаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

  • 14.3.1. шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх;
  • 14.3.2. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох;
  • 14.3.3. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох;
  • 14.3.4. Ерөнхий сайдыг томилох;
  • 14.3.5. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах;
  • 14.3.6. Засгийн газрын гишүүдийг томилох.
  • 14.3.7.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх гэсэн байна. 

 

Санал болгох

Засгийн газрын Сайд нар тангараг өргөж байна

Засгийн газрын тухай хуулиар Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг давхар хашиж болох бөгөөд энэ квотоор У.Хүрэлсүх дээр нэмж Д.Сарангэрэл, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар нар "давхар дээл"-тэй ажиллахаар болоод байна.

19 цагийн өмнө
Шуурхай: Сайд нар томилогдлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын 17 сайдын томилгоог хэлэлцэж дууслаа.Ийнхүү сайд нар захирамжид гарын үсэг зурж байна.

20 цагийн өмнө
Байнгын хороод хуралдаж, харьяа дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж дэмжив

 Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар сонгох бөгөөд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгодог

21 цагийн өмнө
Я.Содбаатарын ЖДҮ мартагдаж, Шадар сайд боллоо

ЖДҮХС-гаас хулгай хийснээ хүлээн зөвшөөрч ёс зүйн хариуцлага хүлээсэн тэрээр албан тушаалын бялуунаас амсахгүй байж даанч чадсангүй. Ардад очих зээлээс хумсалсан хүн албан тушаалын бялуу хүртэх нь ёс зүйтэй гэж үү.

21 цагийн өмнө