Д.Цогтбаатар сайд Байнга төвийг сахих статусийг сурталчлахгүй

2020 оны 6 сарын 292020-06-29
Д.Цогтбаатар сайд Байнга төвийг сахих статусийг сурталчлахгүй

 

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Байнга төвийг сахих санаачилга дэвшүүлж, энэ зөвлөмжийг дэмжиж Засгийн газар тогтоол гаргаж байв.

_________________________________

Өөрөөр хэлбэл, манай улс гадаад бодлогын хувьд, нутаг дэвсгэрийн хувьд байнга төвийг сахих бодлого хэрэгжүүлэх чиглэл рүү явж байсан. Энхийн цагт бусад улсын эсрэг хүч хэрэглэхгүй, дайн эхлүүлэхгүй, цэргийн эвсэл холбоонд нэгдэхгүй, гадаадын цэргийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байх, гадны халдлагад өртвөл өөрийгөө хамгаалах зэрэг нь нийтлэг зарчмыг барьж байв. Ийм зарчмаар дэлхийн арваад улс Байнга төвийг сахих статус илэрхийлдэг бөгөөд үүнийгээ НҮБ-аар дэмжүүлсэн байдаг. Тодруулбал, Австри, Ватикан, Ирланд, Коста-Рика, Лихтенштейн, Мальт, Туркменистан, Финланд, Швед, Швейцарь зэрэг улс хамаарагдаж байгаа юм.

байнга төвийг сахих бодлого.JPG
Хүчингүй болгосон Засгийн газрын тогтоол

Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар тавдугаар сарын 6-ны өдрийн 162-р тогтоолоор “Зөвлөмж дэмжих тухай” Засгийн газрын 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 375 дугаар тогтоолыг хүчингүй болсон байна. Ингээд Монгол Улс байнга төвийг сахих талаарх бодлогыг сурталчлахгүй байх арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт даалгажээ.

байнга төвийг сахих бодлогыг.JPG
Монгол Улс байнга төвийг сахих санаачилгаас татгалзлаа

Манай улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д ажиглагч гишүүний статустай. Жинхэнэ гишүүнээр элсэх асуудлыг бусад улсын зүгээс ШХАБ-ын хурлын үеэр хөнддөг бөгөөд энэ асуудал дээр “Байнга төвийг сахих санаачилга гаргаад явж байгаа болохоор” хэмээн татгалзаж ирсэн нь бий.

 

Санал болгох

Х.Баттулга: Хөдөө аж ахуй, байгалийн баялгийн тэгш хуваарилалтын бодлого дээр хатуу зогсоно

Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.28/ Орхон аймагт ажиллах үеэрээ тус аймгийн иргэдтэй уулзлаа.

9 цагийн өмнө
УИХ-ын дарга Г.Занданшатар: Халамжаас бүтээмжид шилжих нь улсаа өөд татах зорилгын чухал хүчин зүйл байх болно

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

10 цагийн өмнө
Ерөнхийлөгч Х.Баттулга Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга есдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, иргэдтэй уулзана.

1 өдрийн өмнө
УИХ-ын ээлжит чуулган ирэх сарын 1-нд эхэлнэ

Монгол Улсын Үндсэн хуульд ноднин 11 дүгээр сард оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын ээлжит чуулган ажлын 75-аас доошгүй өдөр чуулахаар заасан. Энэ дагуу УИХ-ын намрын ээлжит чуулган жил бүрийн 10 дугаар сарын 1-нд, хаврын чуулган 3 дугаар сарын 15-нд эхлэх юм.

1 өдрийн өмнө