Ц.Магалжав: Дотооддоо халдвар алдаагүй учир аймаг, сумын наадам үзэгчтэй болно

2020 оны 6 сарын 292020-06-29
Ц.Магалжав: Дотооддоо халдвар алдаагүй учир аймаг, сумын наадам үзэгчтэй болно

Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооны гишүүн, биеийн тамир спортын газрын дарга н.Отгонбаатар, Үндэсний допингийн эсрэг байгууллагын ахлах мэргэжилтэн н.Энхсанаа, МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав нар мэдээлэл хийлээ. 

Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооны гишүүн, биеийн тамир спортын газрын дарга н.Отгонбаатар "Энэ жилийн улсын баяр наадам Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт "13-р зуун цогцолборт" болно. Барилдах бөхчүүдэд автомашны зогсоол бэлдсэн. Тэндээс цааш нь бүгдийг нэгдсн журмаар автобусаар зөөхөөр төлөвлөж байгаа. Гэхдээ эцсийн байдлаар тогтоогүй байгаа" гэв.

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ахлах мэргэжилтэн н.Энхсанаа "Манай байгууллага 2020 онд хориглосон жагсаалт гээд гарын авлагыг пэйж хуудаст нийтэлсэн байгаа. Мөн зарим тамирчдад холбоодоор нь дамжуулж тараасан байгаа. Мөн шаардлагатай мэдээллээ утсаар лавлаж болно. 

Хэрвээ ямар нэгэн байдлаар өвдвөл хэн нэгэн хүнээс асууж дураараа эм уух биш, мэргэжлийн хүнээс  зөвлөгөө аваарай гэж бөхчүүддээ зөвлөмөөр байна" гэсэн юм. 

МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав "МҮБХ-ын салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас  бөхийн галуудаар явж сургалт хийдэг байсан. Уг сургалтыг энэ жил хийхгүй, харин мэдээллийг цахим сүлжээгээр дамжуулан өгөхөөр боллоо. Бөхчүүд бэлтгэлдээ гарчихсан байгаа байх. Бэлтгэлээсээ бууж ирээд хориотой эм бэлдмэлийн жагсаалт, бусад өөрчлөлт орсон дүрэм журамтайгаа танилцаарай. Дотооддоо халдвар алдаагүй учир аймаг, сумын наадам үзэгчтэй болно" гэв.

 

Санал болгох

Өнөөдөр дархан аварга А.Сүхбатын төрсөн өдөр

Тэрбээр 1971 оны энэ өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төржээ. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байгаа юм.

9 өдрийн өмнө
Ц.Магалжав: Дотооддоо халдвар алдаагүй учир аймаг, сумын наадам үзэгчтэй болно

МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооны гишүүн, биеийн тамир спортын газрын дарга н.Отгонбаатар, Үндэсний допингийн эсрэг байгууллагын ахлах мэргэжилтэн н.Энхсанаа,нар мэдээлэл хийлээ. 

10 өдрийн өмнө
МҮОХ-ны Ерөнхийлөгчид олимпын аварга Н.Түвшинбаяр нэр дэвшжээ

Монголын Үндэсний Олимпын Хорооны даргын сонгууль удахгүй болох ажээ. Тус хорооны Ерөнхийлөгчид олимпын Монголын анхны аварга Н.Түвшинбаяр  нэр дэвшээд байгаа юм байна.

1 сарын өмнө
Спортын холбоодын хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирүүлжээ

Тус хүсэлтийг хүлээж авах боломжгүй буюу тэмцээн зохион байгуулах зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн шийдвэр тавдугаар сарын 29-ний өдөр гарсан бөгөөд шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дараа энэхүү албан бичиг МХБХ-нд ирсэн байна.

1 сарын өмнө