Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүл, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна

2020 оны 6 сарын 302020-06-30
Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүл, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна

НОБГ-ын  Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэстэй хамтран иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүл, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.

Алба хаагчид  Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл Туул голын хойд, урд эргийн дагуу  хоёр чиглэлээр  үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Үүрэг гүйцэтгэх хугацаанд голын эрэг дагуу амарч, зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг өгч, гарын авлага, зөвлөмжийг тараан, голын ногоон бүсэд байгаа автомашинуудыг холдуулах ажлыг хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна гэж НОБГ-ын  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

 

  

Санал болгох

Тусгай үүргийн онгоц Туркийн Истанбул хот руу хөдөллөө

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

1 цагийн өмнө
Өчигдөр шөнө 13 машин мөргөлдсөн ноцтой осол гарчээ

Хайлаастын замд арван гурван машин мөргөлдсөн ноцтой осол гарч таван хүн хүнд гэмтсэн байна.

1 цагийн өмнө
Аялал зугаалгаар аядуу тайван зорчихыг “ЯАРААД ЯАХ ВЭ ДЭЭ” аян сануулж байна

Орон нутгийн замд бүртгэгддэг ослын 46 хувийг мөргөлдөх, 9.9 хувийг явган зорчигч дайрах, 28.2 хувийг онхолдох, 3.7 хувийг мал амьтан дайрах хэлбэр эзэлдэг байна. Иймд хөдөө орон нутагт зорчихдоо анхаарал болгоомжтой байж, болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

15 цагийн өмнө
ДХИС-ийн “Төв номын сан-спорт цогцолбор”-ын барилгын нээлтэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж оролцлоо

Нээлтэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж болон тус яамны харьяа агентлаг, байгууллагын удирдлагууд, ДХИС-ийн захирал, доктор, профессор, хошууч генерал Ш.Лхачинжав,  үе үеийн захирлууд, багш албан хаагч, сонсогч, оюутнууд оролцов.   

17 цагийн өмнө