ШИРЭЭНИЙ НОМ | Т.БУМ-ЭРДЭНЭ

2020 оны 6 сарын 262020-06-26
ШИРЭЭНИЙ НОМ | Т.БУМ-ЭРДЭНЭ

Уншигчдын амралт, чөлөөт цагт зориулан бэлтгэдэг “Ширээний ном” буланд маань зохиолч Т.Бум-Эрдэнэ оролцлоо.

Түүний хувьд "Үргээлэг 2” "Буруу өрөг" киноны зохиолыг бичсэн бөгөөд “Сэмэрч үл барагдана” “61 Ах”  “Өнөөх”  “Эмэгтэй ном”  “Дотроосоо” өгүүллэгийн түүвэр, “Америкт зорчсон Жийжээ” “Үр харам” туужийн ном хэвлүүлж уншигчдын хүртээл болгосон билээ.

_________________________________________________

-Таны ширээний ном юу вэ? Ширээний номоо хоёр өгүүлбэрээр тодорхойлооч?

-Надад яг оноочихсон ширээний гэх тодотголтой ном байхгүй. Сүүлийн үед “Мастер Маргарита хоёр” –ыг ойр ойрхон шүүрээд байгаа.

Ер нь зохиол бүтээл оролддог хүн байн байн харахад илүүдэхгүй ном. Харин миний хувьд хол алсын мөрөөдлийн ном.

1.jpg

-Та ширээний номтойгоо анх хэдийд, хэрхэн учирсан бэ?

- Анх уншигчийн зүгээс уншиж байсан. Харин сүүлийн үед урлахын шалтгаанаар харах болсон.

-Ширээний ном танд яагаад чухал бас яагаад онцгой санагддаг вэ?

- Зүй тогтлуудын огтлолцлыг Булгаков гайхалтай эвлүүлсэн санагддаг. Хийсвэр дүрүүд болон эгэл жирийн дүрүүдийн хоорондын сүлэлдээг яаж тэгж бодит юм шигээр “сүлжиж, нэхэж” чадав аа гэдгийг гайхдаг. Атаархмаар гэсэн ч болно.

-Ширээний номынхоо хамгийн дуртай хэсгээс эшлээч?

-Олон сонирхолтой, бодууштай бас ухаарууштай ургуулан бодууштай эшлэл бий. Гэхдээ би нэг сонин бодууштай эшлэлийг жишээ татъя.  24-р бүлэгт Профессор Воланд «Бичмэл эх шатдаггүй номтой» гэж Мастерт хэлдэг. Энэ их сонирхолтой.

Хэрвээ энэ ертөнцийн аль нэгэн алсад хүний оюун санааны архив гэж байдаг байх гэсэн бодлыг шууд авчирдаг. Энэ нь эх бичмэлийн тухай биш эхлэн сэтгэсэн сэтгэхүйн тухай диалоги гэж надад ойлгогдсон. Өөрөөр хэлбэл тухайн сэдвийн хамгийн анхны сэтгэсэн сэтгэхүй нэг талаасаа мөнхийнх байж таарна. Нөгөө талаасаа гэвэл бурхнаас өгөгдсөн авьяас, зөн билэг өгөгдөлтэй товчхондоо жинхэнэ зохиолч хүн л эх бичмэл буюу анхны хувилбарыг гаргаж тавьж таарна. Энэ бол хувь тавилан юм.

-Энэ булан өртөөчлөн үргэлжлэх юм. Та дараагийн зочныг урина уу?

-Дараагийн зочноор хоёр хүний нэгийг санал болгомоор байна. Учир нь зун цаг тул аль нэг нь хөдөө гадаа гээд олдохгүй байж мэднэ. Нэг нь Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Буянзаяа, нөгөө нь мөн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Д.Энхболд нарын аль боломжтойг нь уримаар байна.

Санал болгох

Монгол жүжигчдийн тоглосон кино ирэх сард нээлтээ хийнэ

Энэхүү киноны гол дүрд монгол жүжигчин Б.Ганчимэг тоглосон юм. Мөн Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Гүрсэд , Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тоглосон юм.

7 өдрийн өмнө
Долдугаар сард аялвал зохих долоон газар | Хөвсгөл нуур

Дэлхий нийтэд коронавирусийн халдвар тархаад байгаа энэ үед дотоодын жуулчид л аялал жуулчлалаа аврах боломжтой юм. Тиймээс бид гадаад дотоодын хэнбугай ч хөл тавихыг хүсдэг Хөвсгөл нуур руу аялахаар зорьж буй аялагчдад амралтын газрын үнэ ханш, хэрхэн очих тухай мэдээллийг хүргэж байна.

7 өдрийн өмнө
Дуучин УКА аавдаа зориулж дуу бүтээжээ

"The VOICE Of Mongolia" шоуны шүүгчээр ажиллаж байх үед аав нь бурхан болсон юм. Гэсэн ч тэрбээр шоугаа амжилттай өндөрлүүлсэн билээ.

9 өдрийн өмнө
"Д.Нямхүү эмчийг зураад урам авсан, одоо цагдаа, онцгойгийнхноо алдаршуулна"

Энэ цагийн эгэл баатруудад зориулж үлэмж хэмжээний ханын зураг зурж талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн ах дүү зураачдаас ярилцлага авлаа. Тэднийг Б.Даваажаргал. Б.Бямбажаргал гэдэг. Төрсөн ах дүү хоёр. Аав ээжийнх нь аль аль нь зурах авьяастай учраас багаасаа зураг зурах хоббитой байжээ. Ах дүү хоёр хамтарч ажиллаад найман жилийн нүүрийг үзэж байна.

9 өдрийн өмнө