Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд нар татагдах болзлоо хангасныг шүүх тогтоожээ

2020 оны 6 сарын 282020-06-28
Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд нар татагдах болзлоо хангасныг шүүх тогтоожээ

 

УИХ-ын сонгуулийн сурталчилгааны албан ёсны нээлтийн өдөр буюу 2020 оны зургадугаар сарын 2-нд Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигч Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд нар нь бусдаар дамжуулж, хууль зөрчин урлагийн тоглолт зохион байгуулсныг хэвлэлүүд бичиж байсан.

Уг асуудлыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж, зөрчил үйлдэгдснийг тогтоож, шүүхэд шилжүүлжээ. Тус маргааныг 2020 оны зургадугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хар хорин дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхээр  хэлэлцээд  256-р  шийтгэврээр Сонгуулийн тухай хууль зөрчсөнийг тогтоосон аж.

Тодруулбал МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид Зөрчлийн тухай хуулийн 17.1.16.2-т зааснаар 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Хуулийн энэхүү заалтаар Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд нарыг тангараг өргүүлэхгүй бөгөөд цаашлаад  нэрсийн жагсаалтаас хасах хууль зүйн үндэслэл бүрдэж байгаа юм.

Т.Од

Санал болгох

Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд нар татагдах болзлоо хангасныг шүүх тогтоожээ

Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж, зөрчил үйлдэгдснийг тогтоож, шүүхэд шилжүүлжээ. Тус маргааныг 2020 оны зургадугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хар хорин дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхээр  хэлэлцээд  256-р  шийтгэврээр Сонгуулийн тухай хууль зөрчсөнийг тогтоосон аж.

11 өдрийн өмнө
С.Жавхлан: Энэ яваа насандаа ахиж хэзээ ч нутагтаа ирэхгүй

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт өндөрлөсөн юм. Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар улиран сонгогдсон бол АН-аас О.Цогтгэрэл сонгогдсон билээ.

14 өдрийн өмнө
Ц.Оюунгэрэл: Би АН-ын даргад нэрээ дэвшүүлнэ

УИХ-ын сонгуульд олонхийн  санал авч чадаагүй бол сонгуулийн дүн гармагц, намын дарга, намын дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг огцорсонд тооцно гэсэн байдаг.

14 өдрийн өмнө
2000 оноос хойш тогтмол буурч байсан үзүүлэлт сэргэж, сонгуулийн ирц 73.64 хүрсэн байна

УИХ-ын 29 тойргоос 15 тойргийн дүн эцэслэн гарлаа

14 өдрийн өмнө