Т.Доржханд: Засгийн газар яаралтай төсвийн тодотгол хийх хэрэгтэй

2020 оны 6 сарын 292020-06-29
Т.Доржханд: Засгийн газар яаралтай төсвийн тодотгол хийх хэрэгтэй

УИХ-ын найм дахь удаагийн Парламентын гишүүд УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардлаа. ХҮН намаас УИХ-ын 29-р тойрог Хан-Уул дүүргээс сонгогдсон гишүүн Т.Доржханд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Та ажлаа юунаас эхлэх вэ?
-Эдийн засгаа сэргээх, бэхжүүлэх чиглэлээр анхаарч ажиллана. Ирэх дөрвөн жилд улс орны эдийн засаг амаргүй байх сорилтын жилүүд юм. ХҮН намд өндөр боловсролтой, мэргэжлийн маш олон залуучууд бий. Эдийн засгаа сэргээхийн тулд Засгийн газрыг бодлогоор дэмжиж ажиллана. Засгийн газар яаралтай төсвийн тодотгол хийх хэрэгтэй. Цаг алдаж болохгүй.

-Таны хувьд намаасаа ганцаараа сонгогдлоо. УИХ-д суудалтай өөр нам руу орох байх гэсэн таамаг байна?
-Намайг аль нэг намд уусаж шингэх вий гэж ярьж байна. Тийм зүйл байхгүй. Мэдлэг боловсролтой залуучуудтайгаа баг болж ажиллана. Байр сууриа тодорхой илэрхийлж, эрх баригчдыг шахаж ажиллана. АН-ын 11, бие даагч нэг, бусад намын төлөөлөлтэйгээ хамтарч маш хүчтэй сөрөг хүчний байр суурин дээр ажиллахаа мэдэгдэж байна. Ирэх дөрвөн жилд залуучуудын дуу хоолой болж ажиллана гэв.

Санал болгох

Засгийн газрын Сайд нар тангараг өргөж байна

Засгийн газрын тухай хуулиар Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг давхар хашиж болох бөгөөд энэ квотоор У.Хүрэлсүх дээр нэмж Д.Сарангэрэл, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар нар "давхар дээл"-тэй ажиллахаар болоод байна.

18 цагийн өмнө
Шуурхай: Сайд нар томилогдлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын 17 сайдын томилгоог хэлэлцэж дууслаа.Ийнхүү сайд нар захирамжид гарын үсэг зурж байна.

18 цагийн өмнө
Байнгын хороод хуралдаж, харьяа дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж дэмжив

 Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар сонгох бөгөөд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгодог

19 цагийн өмнө
Я.Содбаатарын ЖДҮ мартагдаж, Шадар сайд боллоо

ЖДҮХС-гаас хулгай хийснээ хүлээн зөвшөөрч ёс зүйн хариуцлага хүлээсэн тэрээр албан тушаалын бялуунаас амсахгүй байж даанч чадсангүй. Ардад очих зээлээс хумсалсан хүн албан тушаалын бялуу хүртэх нь ёс зүйтэй гэж үү.

20 цагийн өмнө