Н.Учрал: Шинэ 30 жилийн эхний дөрвөн жил хэрхэн өнгөрөх вэ гэдэг дээр анхаарлаа хандуулна

2020 оны 6 сарын 292020-06-29
Н.Учрал: Шинэ 30 жилийн эхний дөрвөн жил хэрхэн өнгөрөх вэ гэдэг дээр анхаарлаа хандуулна

УИХ-ын шинэ гишүүд өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэхээ гардан авлаа. 

Энэ үеэр хамгийн олон хүний санал авч иргэдийнхээ итгэлийг хүлээсэн Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрээр "Ард түмэн МАН-д итгэл үзүүллээ. Энэ итгэлийг бид зүтгэлээр хариулах ёстой. СХД-ийнхээ иргэдийн 65 хувийн итгэл дэмжлэгийг авч УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдлоо. Иргэдтэй уулзаж байхад боловсролын реформ хийх, нийгмийн даатгалын шинэчлэл, хуримтлалын сан бий болгох ажлуудыг даруй зохион байгуулах захиасыг хэлж байсан. Дундаж давхарыг дэмжсэн намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд нийгмийн даатгалыг бүхэлд нь шинэчлэх асуудал байна. Өнгөрсөн парламентын үед өргөн барьсан хувийн тэтгэврийн хууль, Нийгмийн даатгалын багц хуулийн энэ намрын чуулганаар хэлэлцүүлж батлуулж дундаж давхаргыг дэмжих тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай байна.

Тэтгэврийн шинэчлэлийг энэ намрын чуулганаар хэлэлцэнэ. Миний хувьд өнгөрсөн хугацаанд 40 гаруй хуулийн төслийг санаачилсан. Энэ хүрээнд санаачилсан хуулиудаа үргэлжлүүлнэ хэрэгжүүлнэ. Одоо шинэ Үндсэн хуулиар Ерөнхий сайдын эрх үүрэг нилээд өргөжсөн. Шинэ Үндсэн хууль батлагдсан. Энэ парламент шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлсэний дараах анхны парламент гэдгээрээ онцлогтой. Тэгэхээр шинэ 30 жилийн эхний дөрвөн жил хэрхэн өнгөрөх вэ гэдэг дээр анхаарлаа хандуулна. Завгүй өдрүүд хүлээж байна"гэв.

Санал болгох

Засгийн газрын Сайд нар тангараг өргөж байна

Засгийн газрын тухай хуулиар Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг давхар хашиж болох бөгөөд энэ квотоор У.Хүрэлсүх дээр нэмж Д.Сарангэрэл, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар нар "давхар дээл"-тэй ажиллахаар болоод байна.

18 цагийн өмнө
Шуурхай: Сайд нар томилогдлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын 17 сайдын томилгоог хэлэлцэж дууслаа.Ийнхүү сайд нар захирамжид гарын үсэг зурж байна.

19 цагийн өмнө
Байнгын хороод хуралдаж, харьяа дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж дэмжив

 Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар сонгох бөгөөд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгодог

20 цагийн өмнө
Я.Содбаатарын ЖДҮ мартагдаж, Шадар сайд боллоо

ЖДҮХС-гаас хулгай хийснээ хүлээн зөвшөөрч ёс зүйн хариуцлага хүлээсэн тэрээр албан тушаалын бялуунаас амсахгүй байж даанч чадсангүй. Ардад очих зээлээс хумсалсан хүн албан тушаалын бялуу хүртэх нь ёс зүйтэй гэж үү.

20 цагийн өмнө