“The HU” хамтлагийн тоглолтод 53 сая төгрөгийн хандив цугларчээ

2020 оны 6 сарын 292020-06-29
 “The HU” хамтлагийн тоглолтод 53 сая төгрөгийн хандив цугларчээ

Өчигдөр  “The HU” хамтлагийн Улсын онцгой комисст хандив өргөх тоглолт болж, нийт 53 сая төгрөг цугларсан байна.  

Тоглолт White Rock Center-т болсон бөгөөд “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэж, ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажилласан юм.

Дашрамд сонирхуулахад, Хүннү үгийн судалбарт, эр эм хүйс харгалзахгүй оюун ухаант хүмүүний эх үг нь "ХҮ" гэсэн байдаг ба үүнээс улбаалан уг нэрийг өгсөн байна.

“The HU”  хамтлаг нь Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүд болох морин хуур, товшуур, цуур, лимбэ, төмөр хуур, хөөмий хархираа зэргийг рок урсгалтай хослуулан дэлхийд Монгол онцлог бүхий "Хүннү" рок гэх урсгалыг бий болгоод байгаа юм.

Мөн энэ оны зургадугаар сарын байдлаар тус хамтлагийн анхны дуу болох "Юу вэ, юу вэ, юу” дуу нь Youtube суваг дээр 50 сая хандалт авсан байна. 

Санал болгох

Монгол жүжигчдийн тоглосон кино ирэх сард нээлтээ хийнэ

Энэхүү киноны гол дүрд монгол жүжигчин Б.Ганчимэг тоглосон юм. Мөн Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Гүрсэд , Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тоглосон юм.

7 өдрийн өмнө
Долдугаар сард аялвал зохих долоон газар | Хөвсгөл нуур

Дэлхий нийтэд коронавирусийн халдвар тархаад байгаа энэ үед дотоодын жуулчид л аялал жуулчлалаа аврах боломжтой юм. Тиймээс бид гадаад дотоодын хэнбугай ч хөл тавихыг хүсдэг Хөвсгөл нуур руу аялахаар зорьж буй аялагчдад амралтын газрын үнэ ханш, хэрхэн очих тухай мэдээллийг хүргэж байна.

7 өдрийн өмнө
Дуучин УКА аавдаа зориулж дуу бүтээжээ

"The VOICE Of Mongolia" шоуны шүүгчээр ажиллаж байх үед аав нь бурхан болсон юм. Гэсэн ч тэрбээр шоугаа амжилттай өндөрлүүлсэн билээ.

9 өдрийн өмнө
"Д.Нямхүү эмчийг зураад урам авсан, одоо цагдаа, онцгойгийнхноо алдаршуулна"

Энэ цагийн эгэл баатруудад зориулж үлэмж хэмжээний ханын зураг зурж талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн ах дүү зураачдаас ярилцлага авлаа. Тэднийг Б.Даваажаргал. Б.Бямбажаргал гэдэг. Төрсөн ах дүү хоёр. Аав ээжийнх нь аль аль нь зурах авьяастай учраас багаасаа зураг зурах хоббитой байжээ. Ах дүү хоёр хамтарч ажиллаад найман жилийн нүүрийг үзэж байна.

9 өдрийн өмнө