Ж.Батбаясгалан хотын дараагийн даргыг сонгох хүртэл түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллана

2020 оны 6 сарын 302020-06-30
Ж.Батбаясгалан хотын дараагийн даргыг сонгох хүртэл түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллана

Өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан УИХ-ын гишүүний үнэмлэхээ авсан билээ. Түүний хувьд өнгөрсөн оны хоёрдугаар сард хотын даргаар томилогдож байсан юм. 

Шинээр сонгогдсон парламентын гишүүд тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлэхээсээ өмнө УИХ-ын тухай хуулиар хавсран гүйцэтгэхийг зөвшөөрөөгүй ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргуулсан байх ёстой. Иймд хотын дараагийн даргыг сонгох хүртэл Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллах ажээ.

 

Санал болгох

Аялал зугаалгаар аядуу тайван зорчихыг “ЯАРААД ЯАХ ВЭ ДЭЭ” аян сануулж байна

Орон нутгийн замд бүртгэгддэг ослын 46 хувийг мөргөлдөх, 9.9 хувийг явган зорчигч дайрах, 28.2 хувийг онхолдох, 3.7 хувийг мал амьтан дайрах хэлбэр эзэлдэг байна. Иймд хөдөө орон нутагт зорчихдоо анхаарал болгоомжтой байж, болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

13 цагийн өмнө
ДХИС-ийн “Төв номын сан-спорт цогцолбор”-ын барилгын нээлтэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж оролцлоо

Нээлтэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж болон тус яамны харьяа агентлаг, байгууллагын удирдлагууд, ДХИС-ийн захирал, доктор, профессор, хошууч генерал Ш.Лхачинжав,  үе үеийн захирлууд, багш албан хаагч, сонсогч, оюутнууд оролцов.   

15 цагийн өмнө
ХЗДХЯ болон харьяа байгууллагын 390 албан хаагч шинэхэн орон сууцтай боллоо

Хууль зүй дотоод хэргийн яам, Архивын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний Ерөнхий хүрээлэнгийн албан хаагчдын 390 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Уг 390 айлын орон сууцны барилгын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Гүрт цамхаг” ХХК ажилласан бөгөөд 2020 оны 07 сарын 06-ны өдөр Улсын комисс хүлээн авсан аж.

18 цагийн өмнө
Ж.Батбаясгалан: Наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэхийг хориглосон

Халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд “13-р зуун” болон “Хүй долоон худаг”-т ямар нэг үзвэр, үйлчилгээг зохион байгуулахгүй. Иргэдийг дотогш нэвтрүүлэхгүй. Тиймээс иргэд үндэсний их баяр наадмыг гэртээ телевиз сошиалаар хүлээж аваарай.

20 цагийн өмнө