Чойжин ламын сүм музейгээс П.Гэндэнгийн гудамж хүртэлх замыг Л.Түдэвийн нэрэмжит болголоо

2020 оны 6 сарын 302020-06-30
Чойжин ламын сүм музейгээс П.Гэндэнгийн гудамж хүртэлх замыг Л.Түдэвийн нэрэмжит болголоо

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Уг хуралдаанаар Гудамж нэршүүлэх тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах тухай болон Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдааныг товлох тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэжээ.

Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Жамьян гүний гудамжнаас урагш Чойжин ламын сүм музейн баруун талаар П.Гэндэнгийн гудамж хүртэлх замыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, их зохиолч, сэтгүүлч Лодонгийн Түдэвийн нэрээр нэршүүлэх шийдвэрийг Тэргүүлэгчид гаргалаа.

Мөн хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдааныг долдугаар сарын 3-ны өдөр буюу ирэх баасан гарагт хуралдуулахаар товлолоо. Тус хурлаар зарим төлөөлөгчийг чөлөөлөх, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХ

 

Санал болгох

УИД-ийн 1, 2-р давхар ажиллаж эхэллээ

Улсын их дэлгүүрийн 1, 2-р давхар өнөөдрөөс ажиллаж эхэлжээ.

2 цагийн өмнө
Ж.Эрдэнэбат ЗУРГААН жилийн хорих ял сонслоо

Ж.Эрдэнэбатыг нээлттэй хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд тооцохоор боллоо. 

2 цагийн өмнө
Д.Нямхүү: Ажиглалтад байсан жирэмсэн эмэгтэйг ХӨСҮТ-д авчирч амаржууллаа

Өнөөдөр сайн мэдээтэй. Гурван хүн эдгэрч дараагийн шатны эмчилгээнд шилжлээ.Тодруулбал 22 настай эрэгтэй 48 хоног, 36 настай эрэгтэй 37 хоног, 51 настай эмэгтэй 23 хоног эмчлэгдэж гарлаа. 

3 цагийн өмнө
Д.Нарангэрэл: Тарваган тахлаар эмчлэгдэж байгаа хоёр хүний биеийн байдал сайжирч байгаа

Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 89 хүн байна. Эдгээрээс гурван хүний биеийн байдал хүнд байна. Гэрийн ажиглалтад 563 хүн байна.

3 цагийн өмнө