Б.Ундармаад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хойшлов

2020 оны 6 сарын 302020-06-30
Б.Ундармаад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хойшлов

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах /-ийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ундармаа / Улсын Их Хурлын гишүүн асан /-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тус шүүх 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 13.30 цагт урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарласан.
2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр болсон урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд яллагдагч Б.Ундармаагийн өмгөөлөгч О. Сайнбилэг нь шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч хянаад уг хүсэлтийг хангаж, шүүх хуралдаан даргалагч өөрчлөн томилогдсон тул урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хойшилсон байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Санал болгох

УИД-ийн 1, 2-р давхар ажиллаж эхэллээ

Улсын их дэлгүүрийн 1, 2-р давхар өнөөдрөөс ажиллаж эхэлжээ.

12 минутын өмнө
Ж.Эрдэнэбат ЗУРГААН жилийн хорих ял сонслоо

Ж.Эрдэнэбатыг нээлттэй хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд тооцохоор боллоо. 

22 минутын өмнө
Д.Нямхүү: Ажиглалтад байсан жирэмсэн эмэгтэйг ХӨСҮТ-д авчирч амаржууллаа

Өнөөдөр сайн мэдээтэй. Гурван хүн эдгэрч дараагийн шатны эмчилгээнд шилжлээ.Тодруулбал 22 настай эрэгтэй 48 хоног, 36 настай эрэгтэй 37 хоног, 51 настай эмэгтэй 23 хоног эмчлэгдэж гарлаа. 

2 цагийн өмнө
Д.Нарангэрэл: Тарваган тахлаар эмчлэгдэж байгаа хоёр хүний биеийн байдал сайжирч байгаа

Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 89 хүн байна. Эдгээрээс гурван хүний биеийн байдал хүнд байна. Гэрийн ажиглалтад 563 хүн байна.

2 цагийн өмнө