УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийг баталлаа

2020 оны 7 сарын 22020-07-02
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийг баталлаа

УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэж байна. 

"УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүний бүрэлдэхүүнтэй байна"

Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд найм дахь парламентын УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүнээр Н.Энхболд Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нарыг нэр дэвшүүлээд байна. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан дэд хорооны гишүүд бүгд нэг намын харьяалалтай байх нь зохимжгүй байгаа талаар хэлэв. Мөн Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд сөрөг хүчин болох АН-аас хүн оруулах боломж байгаа эсэх талаар асуулаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Хуульд зааснаар тус дэд хороонд хамгийн олон сонгогдсон гишүүд байх ёстой байдаг бөгөөд бие даан нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон Н.Алтанхуягийг оруулах санал тавьсан ч өөрөө татгалзсан гэв. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 62-ийн бүлэг тэр чигээрээ байна гэдэг эрсдэлтэй. Хууль бол тэнгэрийн зарлиг биш. Сөрөг хүчин болон бусад нам эвсэл, биедаагчдаас орох ёстой. Шатыг доороос биш дээрээс шүүрддэг. Энэ хороо бол хамгийн хүчтэй ажиллах байх гэж найдаж байгаа. Түрүүний Ц.Туваан гишүүний саналтай санал нэг байна. Дээрээс нь нэмж хэлэхэд Оюутолгойд шахаа хийдэг том том бүлэглэлийн төлөөлөл энд ороод ирчихсэн байгаа. Надад хоёр гишүүний анкет, материал байгаа. Энэ хороонд хамгийн түрүүнд хандана гэж бодож байгаа. 49,51-ийн мафийн төлөөллүүд энд ороод ирчихсэн байгаа. Бас асуудлыг баримттайгаар тавина.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Сэлэнгэ аймгийн 13-р тойрогт нэр дэвшсэн Ж.Эрдэнэбатын шүүх хурал өнөөдөр болж байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байж шалгадаг учиртай. Гэтэл Ж.Эрдэнэбатыг хоёр парламентыг дамнуулан, бүрэн эрхийн хугацаанд нь хорьж байгаа нь хууль зөрчиж, Сэлэнгэ аймгийн иргэд, сонгогчдын эрхийг зөрчиж байна. Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон асуудлыг цуцлуулж өгөхийг хүсэж байна. Миний бие Ж.Эрдэнэбаттай уулзах хүсэлтийг удаа дараа тавьсан ч тодорхой тайлбаргүйгээр шаардлагыг хангаж өгөхгүй байна. Тиймээс уулзах нөхцөл байдлыг бүрдүүлж өгөхийг хүсье.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Халдашгүй байдлын дэд хороо бол нэг талаас хувь хүний асуудал биш. УИХ гэдэг байгууллага хараат бусаар үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангаж ажилладаг. Энэ бол хэрэг хийсэн хүнийг хамгаалдаг бүтэц гэж харж болохгүй. Өмнө нь УИХ-ын гишүүнийг хэргийн газарт баримттай бариагүй бол шалгах боломжгүй байсан. Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гишүүний тангарагаа зөрчвөл эгүүлэн татах боломж нь бүрдсэн. Н.Алтанхуяг гишүүнтэй би өөрөө уулзаж санал солилцсон.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Ж.Эрдэнэбатын асуудлыг нэн яаралтай хэлэлцэж, шийдэх хэрэгтэй. Энэ ёсзүйн дэд хорооны хамгийн түрүүнд хийх ажил гэж ойлгож байгаа.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Санал ирээгүй байхад Халдашгүй байдлын дэд хороо хуралдах боломжгүй. Саналаа ирүүл гэж бичиг цаас явуулах юм уу. Энэ нэг гишүүний асуудал биш. Энэ удаад олноор нь цагдан хорилоо. 2024 онд тал нь байхгүй ч байх юм билүү. Дахиж ийм байдал гаргахгүй байх хаалгыг хааж авмаар байна. 

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. Гар өргөж санал хураалтыг явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдээс нэг нь татгалзав. Олонхийн саналаар дэмжсэн тул УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүнээр Н.Энхболд С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нарыг сонголоо. 

Санал болгох

Ч.Хүрэлбаатар ₮3.8 их наядын алдагдалтай төсвийн тодотголын төслийг өргөн барьжээ

Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд дурдсанаар нийт 67.2 их наяд төгрөгийн хөрөнгө, 33.2 их наяд төгрөгийн өр төлбөр байна

21 цагийн өмнө
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2020.08.14) “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”  болон “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

1 өдрийн өмнө
Хятад иргэнтэй гэр бүл болсон монгол иргэд тус улс руу буцах хүсэлтээ ГХЯ-д гаргажээ

БНХАУ-д зорчих хүсэлт гаргасан Монгол Улсын 170 гаруй иргэний хүсэлтийг Гадаад харилцааны яам хүлээн авчээ.

1 өдрийн өмнө
Саудын Арабаас зургаан иргэнээ авчрахад дэмжлэг хүслээ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван эх орондоо ирэх хүсэлт гаргасан Саудын Араб-д байгаа зургаан монгол хүнийг авчрахад шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

1 өдрийн өмнө