Г.Занданшатарыг УИХ-ын даргаар улираан ажиллуулахыг дэмжлээ

2020 оны 6 сарын 302020-06-30
Г.Занданшатарыг УИХ-ын даргаар улираан ажиллуулахыг дэмжлээ

 

УИХ-ын 2020 оны парламентын анхдугаар чуулган өнөөдөр хуралдаж, гишүүд тангаргаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. Үүний дараа УИХ дахь МАН, АН-ын бүлгийн гишүүд спикерийн албан тушаалын асуудлаар саналаа дүгнэлтээ нэгтгэсэн.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чуулганы хуралдаан дээр, “Г.Занданшатарыг УИХ-ын даргаар дахин ажиллуулахыг МАН-ын бүлэг дэмжиж, саналаа уламжилж байна” гэв.

Ингээд өнөөдрийн хуралдааныг удирдсан УИХ-ын хамгийн ахмад настай гишүүн Х.Баделхан гишүүдээс санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн санал нэгтэйгээр Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгохыг дэмжсэн. УИХ-ын тогтоолын төслийг батлахын өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “Монголын ард түмэн тогтвортой байдлыг хүссэн гэж бодож болно. Эдийн засгийн хүндрэлтэй үед хүчээ дайчлан ажиллана гэж найдаж байгаа. Өнгөрсөн 2016-2020 онд та бүхэн мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг 180 градус эсрэг ажилласан. Энэ бүрэн эрхийн хугацаандаа сайн ажиллана гэж найдаж байна. Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгээ ухаарч сугалсан сэлмээ хуйнд нь хийлгүй тэмцлээ үргэлжлүүлэн ажиллаарай гэж хүсье. Ард түмэн сөрөг хүчнээр дамжуулж үгээ дайдаг. Ирэх дөрвөн жилд иргэдийн үгийг төрд хүргэх үгийг битгий тасалж, микрофон хааж байгаарай. Ингээд амжилт хүсье” гэлээ.

 

Санал болгох

ЗГ: Манай улс БНХАУ-аас шатахуун импортлохоор бэлтгэж байна

Манай улсад АИ-95, АИ-98 шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөц байна. Түүнчлэн АИ-95, АИ-98 шатахууныг БНХАУ-аас импортлохоор бэлтгэж байна

2 өдрийн өмнө
200-с дээш малтай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй иргэдийг хүнсний талоноос хасна

Хаустай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-с дээш малтай хүмүүсийг шууд хасна. Харин хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийг нэн тэргүүнд сургах, ажилд зуучлах, зүгээр л мөнгө олгоод орхих биш, харин туслан дэмжиж тулж ажиллахыг эрмэлзэнэ.

3 өдрийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЭКСИМ банкны удирдлагуудтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гёмтэй уулзаж, Монгол, Солонгосын иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлд хүргэх талаар болон хоёр орны эдийн засгийн томоохон төслүүдийн талаар санал солилцсон билээ.

3 өдрийн өмнө
Ч.Болортуяа: ДЭМБ-аас вакцины гуравдугаар тунг зөвлөөгүй

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хурлаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө.

3 өдрийн өмнө