"Өндөржүүлсэн бэлэн байдлыг долдугаар сарын 15-н хүртэл сунгалаа"

2020 оны 6 сарын 302020-06-30
"Өндөржүүлсэн бэлэн байдлыг долдугаар сарын 15-н хүртэл сунгалаа"

Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг Улсын онцгой комиссын шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.Тэрбээр "Өнөөдөр Улсын онцгой комисс болон Засгийн газар хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэргийг долдугаар сарын 15-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа. 

Хязгаарлалтад орсон үйлчилгээний байгуулагуудыг шат дараатай нээхийг аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо. Үүний дагуу нийслэлийн Онцгой комисс одоо хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргана. 

Дотооддоо халдвар тархаахгүйн тулд урьдчилан сэргийлэх, анхаарал сэрэмжээ алдагдуулахгүйгээр хилийн чанадад байгаа иргэдээ татсаар байх болно. Зургаадугаар сард 2,000 гаруй иргэнээ татсан бол  долдугаар сард 3,000 иргэнээ татахаар төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Шуурхай штабаас өгөх болно" гэлээ. 

Санал болгох

УИД-ийн 1, 2-р давхар ажиллаж эхэллээ

Улсын их дэлгүүрийн 1, 2-р давхар өнөөдрөөс ажиллаж эхэлжээ.

1 цагийн өмнө
Ж.Эрдэнэбат ЗУРГААН жилийн хорих ял сонслоо

Ж.Эрдэнэбатыг нээлттэй хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд тооцохоор боллоо. 

1 цагийн өмнө
Д.Нямхүү: Ажиглалтад байсан жирэмсэн эмэгтэйг ХӨСҮТ-д авчирч амаржууллаа

Өнөөдөр сайн мэдээтэй. Гурван хүн эдгэрч дараагийн шатны эмчилгээнд шилжлээ.Тодруулбал 22 настай эрэгтэй 48 хоног, 36 настай эрэгтэй 37 хоног, 51 настай эмэгтэй 23 хоног эмчлэгдэж гарлаа. 

2 цагийн өмнө
Д.Нарангэрэл: Тарваган тахлаар эмчлэгдэж байгаа хоёр хүний биеийн байдал сайжирч байгаа

Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 89 хүн байна. Эдгээрээс гурван хүний биеийн байдал хүнд байна. Гэрийн ажиглалтад 563 хүн байна.

2 цагийн өмнө