Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах байршил

2020 оны 7 сарын 12020-07-01
Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах байршил

Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш 09:00 цагт Монгол Улсын түүх хичээлийн шалгалтаар орон даяар зэрэг эхэлнэ.

Улсын хэмжээнд шалгалтын 85 байрыг бэлдсэн бөгөөд шалгалтын төвөө андуурч, хоцорч ирэх тохиолдол нэлээд гардаг. Иймд шалгуулагчид шалгалт өгөх байраа сайтар нягталж, мэдэж авахыг албаныхан зөвлөж байна. 

Мөн Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудасны "Шалгуулагчийн булан"-д өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтэрч суудлын хуваариа хэвлэн авч, наягтлах боломжтой.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчид 

  • Суудлын хуваарь,
  • Иргэний үнэмлэх
  • Бүртгэлийн хуудас
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээг заавал авчрах ёстойг анхаарна уу.

 

Энэ удаагийн ЭЕШ COVID-19 цар тахлын авулаас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд явагдах тул шалгуулагчдын эрүүл мэндийн байдал, биеийн халууныг хэмжих зэргээр нэмэлт цаг шаардагдах тул хуваарилалтыг нарийвчлан гаргажээ. 

ЭЕШ-ыг зохион байгуулах Улаанбаатар хот дахь шалгалтын төвүүд

 

 

 

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

Санал болгох

Тусгай үүргийн онгоц Туркийн Истанбул хот руу хөдөллөө

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

1 цагийн өмнө
Өчигдөр шөнө 13 машин мөргөлдсөн ноцтой осол гарчээ

Хайлаастын замд арван гурван машин мөргөлдсөн ноцтой осол гарч таван хүн хүнд гэмтсэн байна.

1 цагийн өмнө
Аялал зугаалгаар аядуу тайван зорчихыг “ЯАРААД ЯАХ ВЭ ДЭЭ” аян сануулж байна

Орон нутгийн замд бүртгэгддэг ослын 46 хувийг мөргөлдөх, 9.9 хувийг явган зорчигч дайрах, 28.2 хувийг онхолдох, 3.7 хувийг мал амьтан дайрах хэлбэр эзэлдэг байна. Иймд хөдөө орон нутагт зорчихдоо анхаарал болгоомжтой байж, болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

15 цагийн өмнө
ДХИС-ийн “Төв номын сан-спорт цогцолбор”-ын барилгын нээлтэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж оролцлоо

Нээлтэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж болон тус яамны харьяа агентлаг, байгууллагын удирдлагууд, ДХИС-ийн захирал, доктор, профессор, хошууч генерал Ш.Лхачинжав,  үе үеийн захирлууд, багш албан хаагч, сонсогч, оюутнууд оролцов.   

17 цагийн өмнө