Туул голд гурван настай хүүхэд живж, амь насаа алджээ

2020 оны 7 сарын 12020-07-01
Туул голд гурван настай хүүхэд живж, амь насаа алджээ

Онцгой байдлын ерөнхий газарт Сонсголонгийн гүүрээс баруун зүгт Туул голд хүүхэд живсэн тухай дуудлага энэ сарын 29-ний өдрийн 20.10 цагт иржээ.

Тодруулбал, "Туул” голын хажууд 3-6 насны 3 эрэгтэй хүүхэд тоглож байсан бөгөөд 3 настай эрэгтэй А живсэн байна.

Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн 20:10 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн завьт эргүүлийн тус дүүргийн Цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж зургадугаар сарын 30-ны өдрийн 08:30 цагт осолдсон газраас баруун зүгт 200 метрээс цогцсыг олжээ.

Улмаар тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

 

Санал болгох

Аялал зугаалгаар аядуу тайван зорчихыг “ЯАРААД ЯАХ ВЭ ДЭЭ” аян сануулж байна

Орон нутгийн замд бүртгэгддэг ослын 46 хувийг мөргөлдөх, 9.9 хувийг явган зорчигч дайрах, 28.2 хувийг онхолдох, 3.7 хувийг мал амьтан дайрах хэлбэр эзэлдэг байна. Иймд хөдөө орон нутагт зорчихдоо анхаарал болгоомжтой байж, болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

13 цагийн өмнө
ДХИС-ийн “Төв номын сан-спорт цогцолбор”-ын барилгын нээлтэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж оролцлоо

Нээлтэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж болон тус яамны харьяа агентлаг, байгууллагын удирдлагууд, ДХИС-ийн захирал, доктор, профессор, хошууч генерал Ш.Лхачинжав,  үе үеийн захирлууд, багш албан хаагч, сонсогч, оюутнууд оролцов.   

15 цагийн өмнө
ХЗДХЯ болон харьяа байгууллагын 390 албан хаагч шинэхэн орон сууцтай боллоо

Хууль зүй дотоод хэргийн яам, Архивын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний Ерөнхий хүрээлэнгийн албан хаагчдын 390 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Уг 390 айлын орон сууцны барилгын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Гүрт цамхаг” ХХК ажилласан бөгөөд 2020 оны 07 сарын 06-ны өдөр Улсын комисс хүлээн авсан аж.

18 цагийн өмнө
Ж.Батбаясгалан: Наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэхийг хориглосон

Халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд “13-р зуун” болон “Хүй долоон худаг”-т ямар нэг үзвэр, үйлчилгээг зохион байгуулахгүй. Иргэдийг дотогш нэвтрүүлэхгүй. Тиймээс иргэд үндэсний их баяр наадмыг гэртээ телевиз сошиалаар хүлээж аваарай.

20 цагийн өмнө