Д.Нарангэрэл: Ажиглалтад 118 хүүхэд, 53 жирэмсэн эмэгтэй байна

2020 оны 7 сарын 12020-07-01
Д.Нарангэрэл: Ажиглалтад 118 хүүхэд, 53 жирэмсэн эмэгтэй байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвараар дэлхий дахинаа 10 сая 563 мянган  хүн өвчилж, 513 мянган хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагийн дотор 159 мянган хүн шинээр өвчилж, 4000 гаруй хүн энджээ.

Харин ОХУ-д 24 цагийн байдлаар 6693 хүн өвчилж, 154 хүн нас барлаа. Манай орны хувьд 16 хүн ажиглалтад орж 31 хүн ажиглалтаас гарлаа. Одоо ажиглалтад 2468 хүн байна. Ажиглалтад 1-5 насны 118 хүүхэд, 53 жирэмсэн эмэгтэй байна. 

ЭМЯ-ны тусгай дугаарт 161 дуудлага ирлээ. Гадаадаас манай улсын 1 иргэн залгаж зөвлөгөө авсан байна" гэв. 

Санал болгох

Тусгай үүргийн онгоц Туркийн Истанбул хот руу хөдөллөө

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

1 цагийн өмнө
Өчигдөр шөнө 13 машин мөргөлдсөн ноцтой осол гарчээ

Хайлаастын замд арван гурван машин мөргөлдсөн ноцтой осол гарч таван хүн хүнд гэмтсэн байна.

1 цагийн өмнө
Аялал зугаалгаар аядуу тайван зорчихыг “ЯАРААД ЯАХ ВЭ ДЭЭ” аян сануулж байна

Орон нутгийн замд бүртгэгддэг ослын 46 хувийг мөргөлдөх, 9.9 хувийг явган зорчигч дайрах, 28.2 хувийг онхолдох, 3.7 хувийг мал амьтан дайрах хэлбэр эзэлдэг байна. Иймд хөдөө орон нутагт зорчихдоо анхаарал болгоомжтой байж, болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

15 цагийн өмнө
ДХИС-ийн “Төв номын сан-спорт цогцолбор”-ын барилгын нээлтэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж оролцлоо

Нээлтэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж болон тус яамны харьяа агентлаг, байгууллагын удирдлагууд, ДХИС-ийн захирал, доктор, профессор, хошууч генерал Ш.Лхачинжав,  үе үеийн захирлууд, багш албан хаагч, сонсогч, оюутнууд оролцов.   

17 цагийн өмнө