Ж.Батбаясгалан орон нутгийн сонгуулийг дуустал хотыг удирдана

1
2020 оны 7 сарын 12020-07-01
Ж.Батбаясгалан орон нутгийн сонгуулийг дуустал хотыг удирдана

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан УИХ-ын гишүүнээр сонгогдож, өчигдөр ажилдаа орсон. Түүний албыг хотын даргын орлогч Ж.Батбаясгалан орон нутгийн сонгуулийг дуустал түр хариуцаж, өнөөдөр тамга тэмдэгээ гардан авахаар болжээ. МАН хотын даргыг шинээр бүрдэх НИТХ-аар сонгох нь зүйтэй хэмээн үзэж байгаа юм. Харин хэсэг төлөөлөгч Нийслэлийн Засаг даргын албан тушаалын томилгоог сонгуулийн наана зохион байгуулах ёстой хэмээн үзэж буй нь ил болоод байна.

Энэ тохиолдолд орон гарсан албан тушаал дээр НИТХ-аас гурван хүн өрсөлдөхөөр яригдаж байна. Бидний олсон мэдээллээр НИТХ-ын дарга Р.Дагва, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан нар өрсөлдөөнд орох нь ээ.

НИТХ-ын дарга Р.Дагва

НИТХ-ын дарга Р.Дагвын нэр хотын даргын сунгаанд дээгүүр яригдаж байна. Тэрээр Сонгинохайрхан дүүргээс  НИТХ-д сонгогдож байсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын хорооны дарга болохдоо түүнийг НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар тавьсан. НИТХ-д ажилласан жил, улс төрийн туршлагаараа хамт нэр яригдаж байгаа бусад кандидатаас магадлал өндөр байгаа юм.

НИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч Б.Отгонсүх

Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нэлээд амбицтай байгаа. Одоогоор МАН-д аль нэг фракц бүлэглэлд багтаагүй, шинэ, залуу гэдэг шалгуур тавьбал тэр л байна. Б.Отгонсүх өмнө нь БГД-ийн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэст мэргэжилтэн, Өвөрхангай Хархорин сумын Засаг даргын орлогч, Өвөрхангай хархорин сумын Засаг дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Олон улсын хуульч, эрхзүйч мэргэжилтэй. Тэрээр НИТХ-ын төлөөлөгчөөс гадна Эгийн голын усан цахилгаан станцын төслийг удирдаж байсан.

Ж.Батбаясгалан орон нутгийн сонгууль хүртэл үүрэг гүйцэтгүүлэх нь

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хотын захиргаанд олон жил ажилласан. Түүнийг Т.Бадамжунайгийн хүн гэх нь бий. Энэ нь түүний гишүүний туслах, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурл​ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга,​ Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байгаад 2019 оны хоёрдугаар сараар С.Амарсайханы багт нэгдүгээр орлогчоор ажиллаж буй намтартай нь холбогдож болох ч хотын ажлыг сайн мэдэх, хотын парламентад ажилласан туршлагыг үгүйсгэхгүй юм.

 

 

Санал болгох

Засгийн газрын Сайд нар тангараг өргөж байна

Засгийн газрын тухай хуулиар Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг давхар хашиж болох бөгөөд энэ квотоор У.Хүрэлсүх дээр нэмж Д.Сарангэрэл, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар нар "давхар дээл"-тэй ажиллахаар болоод байна.

18 цагийн өмнө
Шуурхай: Сайд нар томилогдлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын 17 сайдын томилгоог хэлэлцэж дууслаа.Ийнхүү сайд нар захирамжид гарын үсэг зурж байна.

19 цагийн өмнө
Байнгын хороод хуралдаж, харьяа дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж дэмжив

 Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар сонгох бөгөөд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгодог

20 цагийн өмнө
Я.Содбаатарын ЖДҮ мартагдаж, Шадар сайд боллоо

ЖДҮХС-гаас хулгай хийснээ хүлээн зөвшөөрч ёс зүйн хариуцлага хүлээсэн тэрээр албан тушаалын бялуунаас амсахгүй байж даанч чадсангүй. Ардад очих зээлээс хумсалсан хүн албан тушаалын бялуу хүртэх нь ёс зүйтэй гэж үү.

21 цагийн өмнө