У.Хүрэлсүх: МАН ууган хүчний хувьд бүхий л хүчээ дайчлан ажиллах ёстой

2020 оны 7 сарын 12020-07-01
У.Хүрэлсүх: МАН ууган хүчний хувьд бүхий л хүчээ дайчлан ажиллах ёстой

Ерөнхий сайд, Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэх МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. 

Бага хурлыг нээж, МАН-ын дарга У.Хүрэлсүх үг хэллээ. 

Тэрээр"Улс төрийн ууган хүчин МАН-д итгэж, бидний мөрийн хөтөлбөрийг дэмжсэн, хууль тогтоох дээд байгууллагын сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшсэн 76 нэр дэвшигчийн 62-ыг нь сонгож итгэл хүлээлгэсэн ард түмэндээ баярлалаа. Одоо бид маш хариуцлагатай ажиллах ёстой. Бид ард түмнийхээ итгэл найдварыг хариулах үлдэж байна. Эхлүүлсэн ажлаа дуусгах ёстой. Улс төрийн ууган хүчний хувьд МАН бүхий л хүчээ дайчлан ажиллах ёстой.

Өнөөдрийн Бага хуралд оролцохоор танхимд 189 хүн хүрэлцэн ирсэн байна. Мөн хөдөө орон нутгаас буюу цахимаар 97 хүн оролцож байна. Нийт 87.5 хувийн ирцтэй байна" гэв. 

Ингээд намын Бага хурлын тогтоолыг танилцууллаа. МАН-ын Бага хурлыг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар удирдан явуулахаар боллоо. 

Хуралдаан даргалагч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН-ын Бага хурлаар хэлэлцэх асуудлыг намын Удирдах зөвлөл баталсны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдыг томилно" гэв. 

Санал болгох

Засгийн газрын Сайд нар тангараг өргөж байна

Засгийн газрын тухай хуулиар Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг давхар хашиж болох бөгөөд энэ квотоор У.Хүрэлсүх дээр нэмж Д.Сарангэрэл, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар нар "давхар дээл"-тэй ажиллахаар болоод байна.

18 цагийн өмнө
Шуурхай: Сайд нар томилогдлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын 17 сайдын томилгоог хэлэлцэж дууслаа.Ийнхүү сайд нар захирамжид гарын үсэг зурж байна.

19 цагийн өмнө
Байнгын хороод хуралдаж, харьяа дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж дэмжив

 Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар сонгох бөгөөд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгодог

20 цагийн өмнө
Я.Содбаатарын ЖДҮ мартагдаж, Шадар сайд боллоо

ЖДҮХС-гаас хулгай хийснээ хүлээн зөвшөөрч ёс зүйн хариуцлага хүлээсэн тэрээр албан тушаалын бялуунаас амсахгүй байж даанч чадсангүй. Ардад очих зээлээс хумсалсан хүн албан тушаалын бялуу хүртэх нь ёс зүйтэй гэж үү.

20 цагийн өмнө