Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

2020 оны 7 сарын 12020-07-01
Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

Нийслэлийн прокурорын газраас Д.Эрдэнэбат болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын долоон хүнд холбогдох нийт 188 хавтаст эрүүгийн хэргийг тус шүүх энэ оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан.
Шүүгдэгч Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хуралдааныг 2020 оны долдугаар сарын 01-ний өдрийн 10 цаг товлон зарласан боловч шүүхэд дуудагдсан гэрч, шинжээч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүхээс тэдгээрийг албадан ирүүлж, шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны долдугаар сарын 27-ны өдрийн 10.00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт хоёр удаа хойшлуулаад байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Санал болгох

Энэ жил Уяачдын наадам, Уул овооны тахилга, Дээлтэй Монгол наадмыг зохион байгуулахгүй

Энэ жилийн наадмаар дараах уламжлалт үйл ажиллагааг цуцалжээ. 

1 минутын өмнө
Тусгай үүргийн онгоц Туркийн Истанбул хот руу хөдөллөө

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

1 цагийн өмнө
Өчигдөр шөнө 13 машин мөргөлдсөн ноцтой осол гарчээ

Хайлаастын замд арван гурван машин мөргөлдсөн ноцтой осол гарч таван хүн хүнд гэмтсэн байна.

1 цагийн өмнө
Аялал зугаалгаар аядуу тайван зорчихыг “ЯАРААД ЯАХ ВЭ ДЭЭ” аян сануулж байна

Орон нутгийн замд бүртгэгддэг ослын 46 хувийг мөргөлдөх, 9.9 хувийг явган зорчигч дайрах, 28.2 хувийг онхолдох, 3.7 хувийг мал амьтан дайрах хэлбэр эзэлдэг байна. Иймд хөдөө орон нутагт зорчихдоо анхаарал болгоомжтой байж, болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

15 цагийн өмнө