Д.Амарбаясгалан: Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар дэмжлээ

2020 оны 7 сарын 12020-07-01
Д.Амарбаясгалан: Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар дэмжлээ

Монгол Ардын Намын долдугаар Бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна.  Бага хурлаар МАН-аас Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнээ сонгох юм.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Бага хурлаар хэлэлцсэн асуудлын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.  

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан" МАН-ын Бага хурал амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн хурлаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн баталлаа. Монголын ард иргэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг багаар нь дэмжиж итгэл хүлээлгэсэн учир түүнийг үргэлжлүүлэн Ерөнхий сайдаар ажиллуулахад санал нэгдэн 100 хувь дэмжлээ. Ерөнхийлөгчид өргөн барина.

МАН ялалт байгуулсан гэхээсээ илүүтэйгээр маш өндөр хариуцлага гэж бодож байгаа. Өнөөдрөөс эхэлж бид ажлаа шуурхайлж, шударга ёсыг тогтоох, төрийн албаны хүнд суртлыг арилгах, нийгэмд тулгамдаад байгаа бусад олон асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах гэх мэт ажлыг хийх хэрэгтэй байна. Ирэх дөрвөн жилд маш хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Бидэнд 2.9 тэрбум ам.долларын гадаад өрийг төлөх хариуцлага ирж байна. МАН-д эхлүүлсэн шинэчлэлээ дуусгах хариуцлагатай шаардлага бий. Тийм учраас миний бие МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар үргэлжлүүлэн ажиллана"гэв.

 

Санал болгох

Засгийн газрын Сайд нар тангараг өргөж байна

Засгийн газрын тухай хуулиар Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг давхар хашиж болох бөгөөд энэ квотоор У.Хүрэлсүх дээр нэмж Д.Сарангэрэл, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар нар "давхар дээл"-тэй ажиллахаар болоод байна.

19 цагийн өмнө
Шуурхай: Сайд нар томилогдлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын 17 сайдын томилгоог хэлэлцэж дууслаа.Ийнхүү сайд нар захирамжид гарын үсэг зурж байна.

19 цагийн өмнө
Байнгын хороод хуралдаж, харьяа дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж дэмжив

 Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар сонгох бөгөөд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгодог

20 цагийн өмнө
Я.Содбаатарын ЖДҮ мартагдаж, Шадар сайд боллоо

ЖДҮХС-гаас хулгай хийснээ хүлээн зөвшөөрч ёс зүйн хариуцлага хүлээсэн тэрээр албан тушаалын бялуунаас амсахгүй байж даанч чадсангүй. Ардад очих зээлээс хумсалсан хүн албан тушаалын бялуу хүртэх нь ёс зүйтэй гэж үү.

21 цагийн өмнө