Б.Ууганбаяр: Эрсдлийн үнэлгээ өндөр гарсан учир хөл хориог сунгасан

2020 оны 7 сарын 12020-07-01
Б.Ууганбаяр: Эрсдлийн үнэлгээ өндөр гарсан учир хөл хориог сунгасан

Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

УОК-ын шуурхай штабын дарга Б.Ууганбаяр" Монгол Улсын хил дагуух хот, муж, болон бусад улс орнуудын цар тахлын нөхцөл байдлыг үндэслэж хөл хориог сунгасан. Мөн ЭМЯ, ХӨСҮТ болон мэргэжлийн байгууллагуудын хийсэн эрсдлийн ээлжит үнэлгээгээр Монгол улс өндөр эрсдэлтэй гэж гарсан учраас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг долдугаар сарын 15-ныг хүртэл сунгасан. 

УОК-ын Шуурхай штаб нэгдүгээр сараас хойш нийтдээ 26 удаагийн захиалгат нислэгийг зохион байгуулж явууллаа.  Тухайлбал агаараар 5916 иргэнийг татан авсан байна. Харин газраар 5588 иргэнийг татан авсан. Нийтдээ 11504 иргэнийг татан авчээ. Өнгөрсөн сар буюу зургадугаар сард 10 удаагийн захиалгат нислэгээр 2300 орчим иргэнийг татан аваад байна. 

Улаанбаатарт өнөөдрийн байдлаар 27 байршилд 2316 хүн тусгаарлагдаж байна. Орон нутагт гурван цэгт 242 хүн байгаа. Нийтдээ тусгаарлах байранд 2551 иргэн байна"гэв.

Санал болгох

Засгийн газрын Сайд нар тангараг өргөж байна

Засгийн газрын тухай хуулиар Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг давхар хашиж болох бөгөөд энэ квотоор У.Хүрэлсүх дээр нэмж Д.Сарангэрэл, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар нар "давхар дээл"-тэй ажиллахаар болоод байна.

18 цагийн өмнө
Шуурхай: Сайд нар томилогдлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын 17 сайдын томилгоог хэлэлцэж дууслаа.Ийнхүү сайд нар захирамжид гарын үсэг зурж байна.

19 цагийн өмнө
Байнгын хороод хуралдаж, харьяа дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж дэмжив

 Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар сонгох бөгөөд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгодог

20 цагийн өмнө
Я.Содбаатарын ЖДҮ мартагдаж, Шадар сайд боллоо

ЖДҮХС-гаас хулгай хийснээ хүлээн зөвшөөрч ёс зүйн хариуцлага хүлээсэн тэрээр албан тушаалын бялуунаас амсахгүй байж даанч чадсангүй. Ардад очих зээлээс хумсалсан хүн албан тушаалын бялуу хүртэх нь ёс зүйтэй гэж үү.

20 цагийн өмнө