Манай улс энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаадад байгаа иргэдээ татаж авна

2020 оны 7 сарын 12020-07-01
Манай улс энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаадад байгаа иргэдээ татаж авна

УОК-ын шуурхай штабаас 7-р сард хийгдэх тусгай үүргийн нислэг болон бусад асуудлаар мэдээлэл хийж байна

Гадаад харилцааны яамны консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Манай улс энэ сард Сөүл, Токио , Истанбул, Франкфурт руу тусгай үүргийн онгоц илгээж гадаадад байгаа иргэдээ авчрахаар боллоо.  Үүнд:

  • 7 дугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн онгоц хоёр удаа нислэг үйлдэнэ. Үүгээр зөвхөн БНСУ-д байгаа иргэдээ татан авна.
  • 7 дугаар сарын 4-нд Токио-Улаанбаатар тусгай үүргийн онгоц нислэг үйлдэнэ. Уг онгоцоор Япон улсад байгаа иргэдээ татан авна.
  • 7 дугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар  тусгай үүргийн онгоц хоёр удаа нислэг үйлдэнэ. Үүгээр зөвхөн БНСУ-д байгаа иргэдээ татан авна.
  • 7 дугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар тусгай үүргийн онгоц нислэг үйлдэнэ /Транзит/
  • 7 дугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн онгоц нислэг үйлдэнэ /Транзит/
  • 7 дугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн онгоц нислэг үйлдэнэ. Үүгээр зөвхөн БНСУ-д байгаа иргэдээ татан авна.
  • 7 дугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар тусгай үүргийн онгоц нислэг үйлдэнэ. Үүгээр зөвхөн Япон улсад байгаа иргэдээ татан авна.
  • 7 дугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар тусгай үүргийн онгоц нислэг үйлдэнэ /Транзит/

Долдугаар сарын сүүлээр тусгаарлах байрны хүрэлцээг харж байгаад дахин тусгай үүргийн нислэг хийх боломжийг судлаж байгаа.

Мөн ОХУ-д буй 220 гаруй оюутныг энэ сарын 5-6-нд Алтанбулаг боомтоор татаж авахаар болсон. Үүнтэй зэрэгцээд  БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн  308 иргэдийг энэ сарын 2-3ны хооронд  авто замаар татаж авахаар боллоо. 

Санал болгох

Наадмаар замын хөдөлгөөнийг хаахгүй

Баяр наадмын өдрүүдэд Улаанбаатар хотоос гарах, орох хөдөлгөөний хаахгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

6 минутын өмнө
Энэ жил Уяачдын наадам, Уул овооны тахилга, Дээлтэй Монгол наадмыг зохион байгуулахгүй

Энэ жилийн наадмаар дараах уламжлалт үйл ажиллагааг цуцалжээ. 

11 минутын өмнө
Тусгай үүргийн онгоц Туркийн Истанбул хот руу хөдөллөө

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

1 цагийн өмнө
Өчигдөр шөнө 13 машин мөргөлдсөн ноцтой осол гарчээ

Хайлаастын замд арван гурван машин мөргөлдсөн ноцтой осол гарч таван хүн хүнд гэмтсэн байна.

1 цагийн өмнө