"Д.Нямхүү эмчийг зураад урам авсан, одоо цагдаа, онцгойгийнхноо алдаршуулна"

2020 оны 7 сарын 12020-07-01
"Д.Нямхүү эмчийг зураад урам авсан, одоо цагдаа, онцгойгийнхноо алдаршуулна"

Энэ цагийн эгэл баатруудад зориулж ханын зураг зурж талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн ах, дүү зураачдаас ярилцлага авлаа.

Тэднийг Б.Даваажаргал. Б.Бямбажаргал гэдэг. Аав ээжийнх нь аль аль нь зурах авьяастай учраас багаасаа зураг зурах дөртэй болжээ. Ах дүү хоёр хамтарч ажиллаад найман жилийн нүүрийг үзэж байна.

.............................

-Өөрсдийгөө товчхон танилцуулна уу?

-Намайг Бямбадоржийн Даваажаргал гэдэг. 29 настай. Ханын зураг зураад найман жил болж байна. 2008 онд АШУҮИС-д элсч ороод төгсөөгүй. Харин 2013 онд СУИС-д уран зураач мэргэжлээр элсч 2017 онд төгссөн.

-Намайг Б.Бямбажаргал гэдэг. Би 24 настай. СУИС-ийн уран зургийн ангид суралцсан. 2013 оноос хойш ахтайгаа хамт ханын зураг зурж байна.

2.jpg

-Цахим орчинд та хоёрын зурсан зураг олны анхаарлыг татлаа шүү дээ. Яагаад Д.Нямхүү эмчийг зурах болсон бэ?

-Дэлхий дахин коронавирусээр өвчилж байх энэ үед  Монгол Улс хариу арга хэмжээг амжилттай авч, алтан гартай эмч нар ард түмнээ аюулт өвчнөөс өдийг хүртэл хамгаалж чадлаа. Эмч нар бол баатрууд юм аа. Тэгээд уран бүтээлч хүний хувьд нэгдүгээрт, нийгмийн хариуцлага хоёрдугаарт, сонирхол хөдөлсөн. Тэр дундаа том талбайд хамгийн гоё үйл явдлыг дүрслэн мөнхлөх хүсэл сонирхолдоо хөтлөгдөж зурсан. АШУҮИС-д суралцаж байсан хүний хувьд эмчийн мэргэжлийг бага сага мэднэ. Тиймээс эмч нарын энэ их хичээл зүтгэлийг монголчууд үнэлээсэй, тэдэнд урам зориг өгөөсэй гэсэн үүднээс зурахыг зорьсон. Бидний хувьд энэхүү зураг маань хамгийн том бөгөөд хамгийн гоё зураг болсон.

-Зураг зурсан байшин нь ХӨСҮТ болон ХСҮТ рүү харсан байсан шүү дээ. Зурахдаа зөвшөөрөл авсан уу?

-Тийм. СӨХ-тэй нь уулзаж зөвшөөрөл авсан. Аливаа байршилд юм хийхэд төлбөр төлдөг шүү дээ. Тэр утгаараа СӨХ-тэй нь гэрээ байгуулж төлбөр төлсөн. Байршуулах төлбөр нь нэг жилийн 1.2 сая төгрөг болсон. Одоогоор гурван жилийн гэрээ хийсэн. Цаашдаа 4-5 жил байршуулахаар зорилго тавьсан байгаа.

-Зураач мэргэжлээрээ хэр удаан ажиллаж байгаа вэ. Өмнө нь хамгийн томдоо хэдэн метр квадратад зурж байсан бэ?

-Хамгийн жижиг зураг гэвэл оюутан байхдаа айлын уранхай обой дээр зурж байсан. Ойролцоогоор нэг ам метр байх. Харин хамгийн том зураг нь саяын Д.Нямхүү эмчийн зураг байлаа. Энэхүү зургийг 230 ам метр талбайд зурсан.

3.jpg

-Д.Нямхүү эмчийн зургийг хэд хоног зурсан бэ?

-Зургийн санааг сүүлийн нэг сар шахам бодсон. Бид хоёр хоорондоо ярилцаж байгаад зурахаас өмнөх өдөр санаагаа эцэслэж гаргасан. Нийтдээ гурван өдөр зурсан. Эхний хоёр хоног тасралтгүй зураад цаг агаарын нөхцөлөөс болж гүйцэтгэлийн 10 хувийг сүүлд нь дуусгасан.

-Техник хэрэгсэл юу ашигласан бэ?

-Сунадаг шат, будгийн багаж хэрэгслүүд, гар утас ашигласан.

-Хэдэн төгрөгийн зардал гарсан бэ?

-Бид хоёр өнгөрсөн сард Эрдэнэт хотод ажилласан байгаа. Түүнийхээ ажлын хөлс болон өмнөх ажлын хөлсийг хуримтлуулж нийтдээ 7 орчим сая төгрөгөөр хийсэн.

-Та хоёрыг зурж байхад хүмүүс яаж хүлээж авсан бэ?

-Хүмүүс маш сайхан хүлээж авсан. Залуучууд маань яасан гоё юм хийдэг болсон юм бэ гээд л. Бид хоёрыг зурж байхад хүмүүс шууд л ойлгоод баярлаж байгаагаа илэрхийлж байсан. Ер нь хаана ч зураг зурсан маш сайхан хүлээж авдаг. Бид хоёрыг ханан дээр зурж эхлэхэд л хүмүүс сошиалаар баярлаж байгаа сэтгэгдлээ илэрхийлээд эхэлсэн байсан. Зургаа зурж дуусаад сошиал ороход аль хэдийнээ хүмүүс эгэл баатрууд гэсэн зургийг послосон байсан.

Зурж дуусаад сошиалд ортол хүмүүс эгэл баатрууд гээд постолсон байсан

-Энэ зургаар ямар санаа  илэрхийлэхийг зорьсон бэ?

-Нямхүү эмчийг зурж байхад хүмүүс наад хүн чинь эмчлээгүй шүү дээ. Өөр өчнөөн эмч сувилагчид ажиллаж байгаа гэж хэлж байсан. Тиймээ тэр хүн ганцаараа эмчлээгүй гэхдээ тэр хүний удирдлага дор эмч сувилагчид ажиллаж байгаа. Дотроо алдаагүй байгаа нь тэр хүний гавьяа. Хэрвээ дотроо алдах юм бол тэр хүн хариуцлагыг нь үүрнэ. Тиймээс дотооддоо алдаагүй байгаа энэ зүйлийг алдаршуулж, Д.Нямхүү эмчээр төлөөлүүлсэн юм.

-Өөрөөс нь эмчээс зөвшөөрөл авсан уу?

-Авсан. Д.Нямхүү эмч ямар сайхан мэдээ вэ, баярлалаа гэж хэлсэн. Мөн зургаа зурж дуусчихаад хамтдаа патиар татуулсан байгаа.

нямхүү 1.jpg

-Жинхэнэ баатрууд цуврал зураг зурж байгаа юм байна. Цаашдаа ямар хүмүүсийг зурах вэ?

-Энхийг сахиулагч, цэрэг, цагдаа,онцгой байдлын алба хаагч, тэр тусмаа гал сөнөөгчдийг сурталчилан таниулна. Энэ хүмүүс бол асар хэцүү үед хамгийн чухал хүмүүс байдаг юм гэдгийг нийгэмд таниулна. Саяхан эмч сувилагчид цалингаа нэмүүлэх гээд жагсаж байхад хүмүүс ямар чухал хүмүүс вэ гэдгийг ойлгохгүй байсан. Харин одоо ийм хүнд нөхцөлд хамгийн чухал хүн гэдгийг хүн бүхэн ойлгож байна. Мөн Улсын их дэлгүүр шатахад гал сөнөөгчид онцгой, цагдаагийнхан ямар чухал хүмүүс вэ гэдгийг ойлгосон. Тиймээс бид цувралаар эгэл жирийн баатруудыг алдаршуулна. Гэхдээ төсөв санхүү дээр иргэд туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэж байна.

-Хандив өгөхийг хүссэн хүмүүст мэдээлэл хүргээч?

-Бидний дараагийн цувралуудад хандив өргөхийг хүсвэл "Ханын зураг" пэйж хуудсаар холбогдоорой.

 

 

 

Санал болгох

Дуучин Укаг алтан гадас одонгоор шагнажээ

“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука буюу Д.Уламбаяр төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалгалаа. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд энэ сайхан өдрөө алтан гадас одонгоор шагнагджээ. 

19 өдрийн өмнө
Дуучин Ч.Мишээл уран бүтээлдээ эргэн орлоо

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Чинбатын ONE music Production артист Ч.Мишээлийн "Чи амласан" шинэ дууны клип аравдугаар сарын 18-нд гарчээ.

1 сарын өмнө
Жастин Бибер Бенни Бланкотой хамтран шинэ уран бүтээл хийжээ

Жастин Бибер Бенни Бланкотой хамтарсан “Lonely” нэртэй шинэ уран бүтээлээ өнөөдөр олон нийтэд цацлаа.  

1 сарын өмнө