Гадаадаас 6898 ажилтан оруулж ирэх Засгийн газрын тогтоол гарчээ

49
2020 оны 7 сарын 22020-07-02
Гадаадаас 6898 ажилтан оруулж ирэх Засгийн газрын тогтоол гарчээ

 

Коронавирусийн цар тахлаас сэргийлэх зорилгоор манай улс хилээ хааж, чартер нислэгээр өөрийн иргэнээ авчрах болсон. Газар гэсэх үеэс гадаадын ажилчдыг оруулах боломжгүй болсон нь гаднын зээл, тусламжаар хэрэгжүүлэх томоохон төслүүдийн бүтээн байгуулах ажлыг хойшлуулсан.

Гэхдээ Засгийн газар 39 аж ахуй нэгжийн гадаадын 6898 ажиллах хүч, мэргэжилтэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохоор болжээ. Энэхүү тогтоолыг тавдугаар сарын 6-нд баталсан байна. Гадаад ажилчдыг 6, 7, 8 дугаар сард хуваарь тогтоон оруулахаар төлөвлөсөн байдаг.

Дээрх 164 дүгээр тогтоолын хүрээнд мөн есөн байгууллагын 1948 гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнг 2020 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлжээ. Тогтоолын хавсралтад зааснаар:

гадаадаас ажиллах хүч оруулна.JPG
Засгийн газрын тогтоолын хавсралт

Гадаад орнууд Монгол Улсад буцалтгүй тусламж, зээл олгохдоо тэдгээр төслүүддээ өөрийн орны компаниудыг тендерт оролцуулах шаардлага тавьдаг. Өнгөрсөн хугацаанд БНХАУ, Энэтхэг, Франц зэрэг орноос үзүүлсэн тусламжийн хүрээнд тэдгээр улсуудын компани, консерциум тендерт шалгаран оролцож ажил авсан байдаг. Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаадаас ажиллах хүч оруулахгүй байгаагийн цаана бүтээн байгуулалт зогссон нь ийм шалтгаантай.

Дээрх 164 дүгээр тогтоолд заасан 6898 ажилтанг оруулж ирэх 39 компанийн нэр болон ажлын зориулалтыг танилцуулъя.

гадаадаас ажиллах хүч оруулна 1.JPG
гадаадаас ажиллах хүч оруулна2.JPG
гадаадаас ажиллах хүч оруулна3.JPG

 

гадаадаас ажиллах хүч оруулна4.JPG
гадаадаас ажиллах хүч оруулна5.JPG

 

Санал болгох

Хятадын эдийн засаг ба нааштай төлөв

Олон улсын валютын сангийн таамгаар 2020 онд дэлхийн эдийн засгийн өсөлт цар тахлын улмаас -4.9 хувьтай гарахаар байна. Эхний хагас жилийн байдлаар цар тахлын үзүүлсэн эдийн засаг дахь нөлөөлөл таамаглаж байснаас хүнд туссан, буцаж сэргэх явц ч таамагласнаас удаан байна гэжээ.[1]

14 өдрийн өмнө
Талх чихэр  ХК  818 сая төгрөгийн ашигтай ажиллажээ

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд энэ оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа ирүүлсээр байна. Тус биржиийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Талх Чихэр” компани тайлант хугацаанд борлуулалт болон ашгийн хэмжээгээ өмнөх оны мөн үеийнхээс өсгөж чаджээ.

17 өдрийн өмнө
ОПЕК: Нефть олборлох хэмжээг өдөрт 7.7 сая баррель болгон буурууллаа

Нефьт экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК өчигдөр мэдэгдэл хийж, ОПЕК болон газрын тос олборлогч ОПЕК-ийн бус орнууд наймдугаар сараас эхлэн үйлдвэрлэлээ өдөрт 7.7 сая баррель болгон бууруулахаар тохиролцов.

1 сарын өмнө
Я.Содбаатар: Эм, эмнэлгийн хэрэгслийн шууд худалдан авалт хийх санал боловсруулна

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан цагдаа, онцгой, Cангийн яамны холбогдох албаныхнаас бүрдсэн Улсын онцгой комиссын бүрэлдэхүүн эрүүл мэндийн салбарын бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа.

1 сарын өмнө