ОХУ Монгол Улсыг ШХАБ-ын гишүүн болохыг дэмжинэ гэлээ

2
2020 оны 7 сарын 32020-07-03
ОХУ Монгол Улсыг ШХАБ-ын гишүүн болохыг дэмжинэ гэлээ

Хэрвээ Монгол Улс ШХАБ (Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага)-ын жинхэнэ гишүүн болох шийдвэр гаргавал Орос улс дэмжихэд бэлэн байгааг Москвагийн албаны эх сурвалж илэрхийлжээ.

ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов өчигдөр ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдсэн байна.

“ШХАБ-ын гишүүн болохын ач холбогдлыг Монгол улсад идэвхтэй хэлэлцэж байгаа. Уг шийдвэрийг дэмжигчид, эсэргүүцэгчид аль аль нь бий. Монгол найз нөхдийнхөө бие даасан сонголтод нөлөөлөх санаа надад байхгүй. Гэхдээ ийм шийдвэр гаргавал ОХУ дэмжинэ гэдгийг би батлан хэлмээр байна. ШХАБ-ын бусад гишүүн орнууд ч Монгол улсыг өнөр гэр бүлдээ таатай хүлээж авна гэж би бодож байна” гэж Моргулов ярьжээ.

Эх сурвалж: ТАСС

Санал болгох

Европын холбооны эв нэгдэл ба сорилт

Унгар-Европын Холбооны хоорондын харилцаа, 2015, 2019 оны Польшийн сонгууль, 2015-2016 оны дүрвэгсэдийн хямралаас шалтгаалан баруун, зүүн /шинэ, хуучин/ европын хооронд үүссэн таагүй нөхцөл байдал Европын Холбооны эв нэгдэлд сорилт болж байна. Энэхүү сорилтыг Европын Холбоо амжилттай даван туулж, нэгдмэл хэвээр үлдэж, улам хүчирхэг болох уу эсвэл Брекситээр эмтэрсэн шиг дахин хэлтэрч жижигсэх үү үгүй бол зүгээр л Европ дахинд хүчний шилжилт явагдах болов уу гэдэг асуулт сонирхолтой юм.

3 өдрийн өмнө
Трансатлантын харилцаа

Сүүлийн хэдэн жил Дональд Трампын эгдүүцлийг хүргэсэн Парисын уур амьсгалын гэрээ, Ираны цөмийн хэлэлцээр, 5G технологийн асуудал, Европт тавьсан тарифын хориг болон АНУ Герман улсад байрладаг бааз дахь цэргийнхээ тоог эрс бууруулах буюу  9500-гаар хорогдуулахаар мэдэгдсэн зэрэг нь 70 гаруй жилийн түүхтэй трансатлантийн холбоотнуудын харилцааг эрхгүй сонирхоход хүргэж байна.

18 өдрийн өмнө
Энэтхэг, Хятадын хилийн мөргөлдөөн: Түншилт

Энэтхэг, Хятад хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2020 онд тохиож буй боловч талууд хилийн мөргөлдөөнөөр ойгоо “тэмдэглэв”. 1962 онд Энэтхэг, Хятадын дайн болсноос хойш үе үе хилийн мөргөлдөөн гардаг ч энэ удаагийнх сүүлийн 45 жилд хүний амь үрэгдсэн ширүүн мөргөлдөөнд тооцогдож байна.

18 өдрийн өмнө
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль-2020: Сунгаа, урьдчилсан таамаг

Энэ жил АНУ-ын 59 дэх удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдаж эцсийн байдлаар 12 дугаар сарын 14-нд Ерөнхийлөгчийг сонгох сонгогчийн коллегийн гишүүдийн саналаар ерөнхийлөгч тодорно. АНУ-ыг 1850-иад оноос хойш хоёр намын системтэй гэж тодорхойлдог боловч үнэндээ 1980-аад оноос гарч ирсэн хамгийн том гуравдагч хүчин болох Либератари нам, Үндсэн хуулийн нам, Ногоон нам зэрэг олон намтай. Тэдгээр намууд болон бие даагч нараас хэдэн ч хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болох ч гол хоёр намын нэр дэвшигчийн хооронд л өрсөлдөөн болдог. Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг онцлог нь Дэд ерөнхийлөгчөө хамт сонгодог юм.

18 өдрийн өмнө